17 настай Ц.Энгүүн "The Voice of Mongolia" шоуны ЯЛАГЧ боллоо


Сондор | YOLO.MN
2018-05-28

"The Voice of Mongolia" шоу амжилттай зохион байгуулагдаж, үзэгчдийн хамгийн өндөр саналаар Ц.Энгүүн ялагч боллоо.

Тэрбээр "Universal Music" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "Монгол Контент" ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх, Nissan Qashqai автомашины эзнээр тодорлоо.

    А.Болормаа /Д.Отгонбаяр/
    Б.Өсөхбаяр /С.Ононбат/
    Ж.Ариунжаргал /Д.Болд/
    Ц.Энгүүн нар шалгарч үлдсэн билээ.

Ялагчийн төлөөх өрсөлдөгч Б.Өсөхбаяр Жош Гробаны "You raise me up" хэмээх уянгалаг дуугаа хайртай ээж аавдаа зориулан дуулсан юм.

Шүүгч Ука "Би Б.Өсөхбаярын дуулалтаас илүү зан чанарт их татагддаг. Чам шиг зан чанартай хүн дэлхийд хэрэгтэй" гэсэн бол түүний дасгалжуулагч С.Ононбат "Бид түрүүчийн шатанд зүрх сэтгэлээсээ дуулна гэсэн амлалтаа өнөөдөр хэрэгжүүллээ." гэсэн юм.

Ялагчийн төлөөх өрсөлдөгч А.Болормаа Тина Тёрнерийн "Simply the best" дуугаар доргиолоо. Шүүгч Ука "Wow! Үнэхээр алтадсан сайхан үзүүлбэр байлаа. Болормаа шижир алт шиг үнэхээр сайхан харагдаж байна" хэмээн сэтгэгдлээ хэлсэн бол шүүгч  С.Ононбат "Болормаа шат ахих тусам өсөн дэвжиж, өөрийнхөө дэвшлийг Тина Тёрнерийн  их гоё дуугаар батлан харуулж чадлаа." гэв. Харин түүний дасгалжуулагч Д.Отгонбаяр 2008 онд олимпийн алтан медаль авахад монголчууд яаж баярлалаа. Өнөөдөр чамайг хараад яг тэгж баярлаж байна" гэсэн юм.

Ялагчийн төлөөх өрсөлдөгч Ц.Энгүүн Лорен Олредийн "Never be enough" дуугаа хүргэсэн юм. Шүүгч Д.Болд "Voice шоунд үнэхээр их баярлаж байна. Энэ шоу бий болсноор чи энэ олонд хүнд дуу хоолойгоо хүргэж чадаж байна." гэсэн бол шүүгч С.Ононбат "Энгүүн орж ирсэн цагаасаа гайхшруулсан. Яг  "Never be enough" дуу шиг гэв. Харин түүний дасгалжуулагч Ука сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлаад "Чамайг дуулах бүрт миний сэтгэл уярдаг" гэлээ.

Ялагчийн төлөөх өрсөлдөгч Ж.Ариунжаргал Fugees-ийн "Killing me softly with this song" дуугаа толилууллаа. Шүүгч С.Ононбат "Ариунжаргал бут авлаа. Дуу чамд зохиж байна гэж нөхцөл алга." гэсэн бол Д.Отгонбаяр "Дууны сонголт үнэхээр гоё. Чи яг өөрийнхөөрөө хэнд ч  захирагдахгүй байна." гэлээ. Харин түүний дасгалжуулагч Д.Болд "Ариунжаргал энэ бол яг чи. Чи хэнийг ч дуурайгаагүй. Чиний дуу хоолойноос чөлөөтэй зүрх сэтгэлийг мэдэрч чаддаг. Чи аль хэдийнэ дуучин болсон" гэсэн юм.

#The Voice Mongolia #Best