Аав ээжийн танхилхан охин өсч томроод гоо сайхандаа анхаарал хандуулах хэрэгтэй болоод байна уу? Тэгвэл бид гоо сайхны судалгаанд чинь бяцхан зөвлөгөө нэмэрлэе.
1. Үсээ 7 хоногт 1 удаа шар айргаар угааж байх нь хурдан ургуулаад зогсохгүй, гялалзуулж өгнө.
2. Өдөрт 1 бүтэн нимбэгний шүүстэй бүлээн ус заавал ууж байгаарай. Өөхийг шатаахаас гадна, судас, дотор эрхтэнд хуримтлагдсан малын махны холестрин зэргийг цэвэрлэнэ.
3. Хүн бүртэй сайхан харьцахыг хичээн ямар ч үед уурлаж бухимдалгүй хүлээцтэй байгаарай. Уурлаж, бухимдвал нүүрний арьс болон дотоод эд эрхтэнд чинь муугаар нөлөөлнө шүү.
4. Цагаан идээг өдөр болгон хэрэглэх хэрэгтэй. Таргаар маск тавих нь нүүрийг цайруулж, тольгор болдог. Мөн бусад цагаан идээг хэрэглэж хэвшивээс биед чинь дутагдсан олон амин дэмийг нөхөх болно.
5. Эрүүл, гоо үзэсгэлэнтэй байх нэгэн нууц бол дархлаа сайтай байх юм. Иймд монгол аньс, чацарганыг өдөр бүр хэрэглэж хэвших хэрэгтэй. Аньс, чацаргана нь дархлаа сайжруулдаг байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Элдэв витамин ууж байхаар байгалийн бүтээгдэхүүнийг сонгоорой.
6. Өглөөний нарнаас хоёр гараа алдлаад асар их хүч, халуун дулаан энергийг авч сураарай. Энэ нь сэтгэл санааг тогтвортой байлгаж, өдрийн ажлыг амжилттай гүйцэтгэхэд чинь туслах болно.
7. Өнгөрсөнтэйгөө бүү зууралд. Олон сар, өдөр бодож шаналах хэрэггүй. Өнгөрсөнд алдсан бол алдаагаа засахын төлөө л зүтгэ. Үгүй бол уур бухимдал, стресс хуримтлагдахын нэмэр.
8. Үзэмний шүүс нь калийг нөхөж өгдөг. Мөн хаван хөөх, эм их уух үед биед буй кали алдагдаж, үүний улмаас бие сульдан, шөрмөс татаж ядардаг тул долоо хоногт нэг удаа үзмийг чанаж шүүсийг нь ууж байгаарай. Үзэмд калиас гадна өөр өөр тэжээллэг бодис, витамин их байдаг.
9. Долоо хоногтоо нэг удаа малын элэг идэж байгаарай. Ингэх нь цус багадалтыг эмчилнэ.
10. Чихэр тос хоёрыг холих хэрэггүй шүү. Таргалалт үүсэх том шалтгаан. /Жишээ нь: тостой хоол, чихэртэй цай г.м/
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх