ОУХБХ, Газпром ХХК хамтран зохион байгуулж байгаа “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд төдийгүй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд оролцох залуу сэтгүүлч Ш.Эрхэс, тамирчин Э.Даринчулуун нар хойд хөршийг зорихдоо бэлдсээр байна.
Дэлхийн 210 улсын хүүхдүүдтэй уулзаж, эх орноо сурталчлах хоёр хүү хөдөө нутгаар аялж, малчны хотонд айлчлан, үндэсний зоог барьж, олон сонирхолтой зүйлстэй танилцлаа. Нийслэл хотын хөлтэй амьдралд төрж өссөн Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар тэс өөр орчинд очсондоо сэтгэл өөдрөг, сайхан сэтгэгдэлтэй буцлаа. Замдаа хөдөөгийн хөлбөмбөгчин хөвгүүдтэй таарч, хэсэгхэн хугацаанд тэмцэлдэн тоглож хөгжилтэй өнгөрөөсөн бөгөөд “Тэр хөвгүүдийг анх харахад их жижиг биетэй ч тоглоод үзэхэд маш хурдтай байсан. Бидэнд үнэхээр хөгжилтэй санагдлаа” хэмээн баясгалантай ярьж байв.
Манай хөвгүүд ирэх зургадугаар сард “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд “Western Gorilla” багийн нэрийн өмнөөс оролцоно. Дэлхийн ховордсон горилла сармагчны нэрлэгдсэн баг Монгол /хагас хамгаалагч/, Узбекистан /хаалгач/, Люксенбург /хамгаалагч/, Гибралтар /хагас хамгаалагч/, Израйль /довтлогч/ гэсэн улсуудын тоглогчдоос бүрдээд байгаа юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх