Найз нөхөрлөл бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд хамгийн сайхан учралын нэг байдаг. Хэрвээ чи жинхэнэ найзаа олсон бол үнэхээр азтай юм. Учир нь хүн бүрт зөвхөн чамайг л гэх жинхэнэ найз тохиодоггүй юм шүү. Ингээд найз нөхөрлөлийн үнэ цэнийг илтгэсэн ишлэлүүдийг хүргэж байна.
1. Найз гэдэг чиний тухай бүгдийг мэддэг мөртлөө чамд сайн хэвээр байгаа хүнийг хэлнэ.
2. Найз бол чиний зовлонг хугасалж, жаргалыг чинь нэмдэг хүн юм.
3. Жинхэнэ найз чиний сул талтай ч нөхөрлөж чадна.
4. Нөхрөө ганцаараа байхад нь зэмлэ, олны дунд магт.
5. Заримдаа найздаа буулт хийж бай. Түүнийг алдсанаас маргаанд ялагдсан нь дээр.
6. Чамайг байхгүй үед чамайг хамгаалан ярих тэр хүн жинхэнэ найз.
7. Хуурамч найзууд яг сүүдэр шиг. Гэрэлтэй өдрүүдэд чиний дэргэд байж гэрэлгүй харанхуйд хаана ч байдаггүй.
8. Найзыгаа өрсөлдөгч гэж хардаг хүнд найз гэж байдаггүй. Жинхэнэ найз өөртөө хүсдэг бүхий л сайн сайхнаа найздаа хүсдэг.
9. Ямар ч алдаа дутагдалгүй найз нөхөр гэж үгүй. Харин та тэднээс өө хайж эхэлвэл ямар ч найзгүй хоцорно.
10. Найз гэж чамайг хэн нэгэн учраас нөхөрлөдөг нэгнийг хэлэхгүй, харин хэн ч биш байхад чинь сонгосон хүнийг хэлнэ.
11. Хэрвээ чи сайн найзтай болохыг хүсч байвал өөрөө сайн найз бай.
12. Эд хөрөнгө найз нөхөр биш, харин найз нөхөд эд хөрөнгө юм.
13. Найз бол чиний өөрөө сонгосон гэр бүл
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх