ЗАХИДАЛ: Түүнийг зүгээр мартъя гэхээр байнга нүдэнд өртөөд байх юм


ССҮТөв | YOLO.MN
2018-05-17

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Анх зүгээр танилууд шиг байдаг байсан ч сүүлдээ энгийн найзууд шиг чаталдаг болсон

Учир юу вэ гэхээр тэр миний өгсөн бэлгийг зүүдэггүй бас бэлэг өгснөөс хойш хоёр долоо хоногийн дараа өөр охинтой үерхсэн байсан.

Сайн байна уу? Надад нэг асуудал гараад яахаа мэдэхгүй байна л даа. Юу вэ гэхлээр би доод ангийнхаа нэгэн хөвгүүнд сайн болоод 5 сар, харьцаж эхлээд 2 сар болж байна. Эхэндээ зүгээр шохоорхож байгаа байх гэж боддог байсан ч одоо өөр болсон. Анх зүгээр танилууд шиг байдаг байсан ч сүүлдээ энгийн найзууд шиг чаталдаг болсон. Тэгээд амралтын үед төрсөн өдөр нь болсныг нь мэдээгүй хичээл орсны дараа бэлэг авч өгсөн. Учир юу вэ гэхээр тэр миний өгсөн бэлгийг зүүдэггүй бас бэлэг өгснөөс хойш хоёр долоо хоногийн дараа өөр охинтой үерхсэн байсан.

Тэрнээс нь хойш огт харилцаагүй. Би анх удаа л хүнд ийм удаан сайн болж байгаа юм. Бардам зангаа хаяад өөрөө түрүүлж чат бичсэн. Зүгээр мартъя гэхээр нүдэнд өртөөд хичээе гэхээр доод ангийнхаа охидын хэл амны бай болчих гээд байх юм (араас нь гүйдэг гэх мэтээр их ярьдаг) Тэр хүмүүсийн ярьж байгаагаар надтай бүр маш төстэй зан араншинтай гэсэн. Харин өөрийнхөө оронд тавьж үзэхээр ерөөсөө төсөөлөл орж ирэхгүй байна. Яах хэрэгтэй вэ????

ЗӨВЛӨГӨӨ: Цаг хугацаа өнгөрөхөд юмс өөрчлөгддөг

Чи түүнд өөрийн мэдрэмжээ харуулсан нь буруу зүйл биш гэдгийг бас ойлгоорой.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Түүнийг мартахыг хичээж байгаа гэж ойлголоо. Марталт гэдэг  бидний хүссэнээр шууд алга болдоггүй. Тэр чиний өмнө харагдаж байгаа тул чиний анхаарал түүн рүү явж мартах биш харин ч өнгөрсөнд болсон үйл явц санаанд чинь орж ирээд байгаа юм.  Хэдий энэ байдлаас гарах тийм амар биш хэдий ч цаг хугацаа өнгөрөхөд аяндаа чи түүн рүү анхаарлаа хандуулахаа болих болно гэж бодож байна. Учир нь цаг хугацаа өнгөрөхөд юмс өөрчлөгддөг.  Гэхдээ заавал цаг хугацаанд найдалгүй одоо анхаарлаа зорилготойгоор өөр зүйл рүү төвлөрүүлэх нь  чамайг энэ байдлаас гаргах болов уу. Дуртай зүйлээ хийх,  сургалт дугуйланд явж орчноо сольж шинэ хүмүүстэй танилцах г.м. Хэрэв чи хүсвэл шүү дээ. Чи түүнд өөрийн мэдрэмжээ харуулсан нь буруу зүйл биш гэдгийг бас ойлгоорой. Тэр чамд яаж хандахыг эрт мэдээд авсан байна шүү дээ. Мөн түүний сонголтыг хүндлээрэй. Амжилт хүсье.

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love #Girl #Teenagers #Advice