Хүний царай төрх өдөр бүр бага багаар өөрчлөгдөж байдаг ч бид түүнийгээ тийм ч сайн анзаардаггүй. Харин Эдинтон (Eadington) хэмээх загварын чиглэлээр сурдаг бүсгүй 14 настай байхдаа нэгэн сонирхолтой санаа хэрэгжүүлэхээр шийджээ. Тэрээр өдөр бүр өөрийнхөө зургийг даран хэдэн жилийн дараа өөрийгөө хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэхээр шийдсэн аж. Түүний энэхүү санаа нь маш амжилттай хэрэгжсэн ба тэрээр саяхан өөрийнхөө 8 жилийн өөрчлөлт буюу 14-22 нас хүртэлх зургуудаа бичлэг хэлбэрээр ютүбд байршуулжээ.
Эдинтоний бичлэг орсон даруйдаа цахим ертөнцөөр маш эрчимтэй тархсан ба тэрээр ийм их хүн үзнэ гэж бодоогүй ажээ. Эдинтон хэлэхдээ “Би багадаа үүнтэй төстэй бичлэг үзэж байсан. Тэгээд яагаад би хэрэгжүүлж болохгүй гэж бодоод өдөр бүр зургаа дарж эхэлсэн. Өөрийнхөө хэрхэн том болж буйг харах сонирхолтой байх гэж бодсон. Би ч бас хөгширсөн байна шүү” хэмээжээ.
Түүний энэхүү сонирхолтой аргыг чи ч мөн туршаад үзээрэй. Магадгүй 8 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнөө ийнхүү бичлэгээр дамжуулан харж болох юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх