"Гэр бүлийн эерэг харилцаа, ойлголцол чамд юу юунаас илүү чухал"


Сондор | YOLO.MN
2016-05-17

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Гадуур хоночихдог зуршлаа хаямаар байна

Юу ч болоогүй байхад найзуудтайгаа уулзаад л гадуур хоночихдог болчихсон. Би энэ талаар маш их бодож ингэж болохгүй гэж өөртэйгөө ярьдаг боловч одоог хуртэл энэ асуудлаа шийдэж чадаагүй л байна. 18 настай А...

Сайн байна уу. Намайг А гэдэг. Би 18 настай.

Надад маш хэцүү зүйл тохиолдоод байна. Танай зөвлөгөөг дандаа уншдаг зориг гаргаж асуудлаа бичихээр шийдлээ. Би жил гарны өмнөөс эхлэн гэрийнхэнтэйгээ муудалцахаараа ч юм уу найзуудтайгаа уулзахараа гадуур хоночихдог болсон. Эхлээд энэ байдал 1, 2, 3 давтагдаж явсаар нэг л мэдэхэд энэ зүйл миний толгойд бүр зуршил болоод суусан бололтой байна.

Юу ч болоогүй байхад найзуудтайгаа уулзаад л гадуур хоночихдог болчихсон. Би энэ талаар маш их бодож ингэж болохгүй гэж өөртэйгөө ярьдаг боловч одоог хуртэл энэ асуудлаа шийдэж чадаагүй л байна. Багаасаа л хүнтэй нэг их сайн харьцаж өөрийгөө ойлгуулж чаддаггүй байсан болоод ч тэр үү ээж аавтайгаа энэ талаар сайн ярилцаж үзээгүй. Хүнээс зөвлөгөө авъя гэхээр би чинь дөнгөж 18 настай эмэгтэй хүүхэд болохоор санаа зовоод ичээд байх юм. Тэгээд танай зөвлөгөөг олон дахин уншиж уншиж асуухаар шийдлээ. Дэлгэрэнгүй хариулаад өгөөч, баярлалаа.

 

Зөвлөгөө: Гэрийнхэнтэйгээ ойр дотно ярилцдаг болоход илүү хичээгээрэй

Хэрэв гэр бүлийн харилцаа нь сайжирч, бие биетэйгээ ярилцдаг болбол уурлаж бухимдсан үедээ ч түүнийгээ хэлж ярьж гадагшлуулж чадах тул тэр бүр гарах хүсэл төрөхгүй байх болно. Гэр бүлийн эерэг харилцаа, ойлголцол чамд юу юунаас илүү чухал шүү. Сэтгэл зүйч И.Тогтуун

Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө өөрийгөө буруу зүйл хийгээд байгааг мэдэж байгаа чинь их сайн хэрэг. Ихэнх тохиолдолд буруу зүйл хийдэг шалтгаан нь хэн нэг сэтгэлээ хуваалцах хүн дутаж байгаатай холбоотой байх нь бий. Тиймээс гэрээсээ гадуур хоноод сэтгэл санаа чинь дээрдэхгүй л байгаагаас хойш, өөрийгөө буруутгаж л байгаа тул гэрийнхэнтэйгээ ойр дотно ярилцдаг болоход илүү хичээгээрэй.

Хэрэв гэр бүлийн харилцаа нь сайжирч, бие биетэйгээ ярилцдаг болбол уурлаж бухимдсан үедээ ч түүнийгээ хэлж ярьж гадагшлуулж чадах тул тэр бүр гарах хүсэл төрөхгүй байх болно. Гэр бүлийн эерэг харилцаа, ойлголцол чамд юу юунаас илүү чухал шүү.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #ЭцэгЭх #Ганцаардал #Найз