Реппэр Rokit Bay-ийн шинэхэн цомгийн нээлт өнөөдөр 16:00 цагт боллоо.
“Хариуцлага” нэртэй энэхүү цомог нь түүний гурав дахь бие даасан цомог бөгөөд нээлтэнд түүний шүтэн бишрэгч залуус олноороо хүрэлцэн ирсэн байлаа. Түүний зарим фен нээлт болохоос хоёр цагийн өмнө ч ирсэн гэдгээ хэлсэн юм. Нээлтийн үйл ажиллагаанд тэд цомгон дээрээ түүний гарын үсгийг нь авч, дурсгалын зургаа хамтдаа авахуулсан юм.
Нээлтийн үеэр цомог 20 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байсан юм. Мөн өнөөдөр 18:00 цагаас эхлэн цомог зардаг бүх дэлгүүрээр худалдаалагдах юм байна.
-14 настай Э.Энхнаран
Би түүний бүх дуунд нь дуртай. Онцолвол “Бусдын чадаагүйг чи чад” “Хар хэл ам” гэх зэрэг дуунуудад нь илүү их дуртай. Түүнийг ойрхноос анх удаа харлаа, маш их догдоллоо хэхэ. Би нээлт болохоос нэг цагийн өмнө ирсэн.
-Л.Энхдөлгөөн 16 настай
Түүний удаах цомог гарахыг тэсэн ядан хүлээж байлаа. Ашгүй хүсэл минь биеллээ. Өмнөх хоёр цомгийг би авч амжаагүй юм, цомог зардаг бүх газраар хайсан ч олдоогүй. Энэ удаад чадлаа. “Эвдэрхий хүн”, “Бор Арьст Гамп” дуунуудад илүү их дуртай.
Шинэхэн цомгоо бэлэн болгоод буй Rokit Bay-тэй хэдэн хором ярилцлаа.
YOLO: Цомогт нийт хэдэн дуу багтсан бэ?
Нийт 9 дуу багтсан байгаа. Илүү дутуу дүүргэлтийн дуу хийдэггүй болохоор чанартай гэсэн 9 дууг л багтаасан.
YOLO: Цомогт агуулагдах сэдэв?
Энэ цомогт зөвхөн хариуцлагын тухай өгүүлээгүй, мэдээж олон сэдвүүд хөндсөн байгаа. Цомгийг сонсч үзээд л ойлгох байх.
YOLO: Цомгийн нүүр зурагт байгаа “Амандаа цэцэгтэй эр”-ийг тайлбарлавал?
Амандаа цэцэгтэй нь амнаасаа цэцэг, солонго шиг гоё үг хэлж байх ёстой юм шиг тэр нь миний бүтээлч сэтгэлгээг боож байгаа мэтээр харуулах л гэсэн санаа. Шоронгийн төмөр тор болон цагдаа хүүхдүүд байгаа нь нийгмийн хариуцлагыг бас боож хаагдуулсан гэсэн утгатай юм.
YOLO: Та өөрөө хэр хариуцлагатай хүн бэ?
Би өөрөө гайгүй шүү, ер нь хариуцлагатай хүн. Жишээ нь, би согтуугаар жолоо барьж үзээгүй, өөрийнхөө хэмжээнд л хариуцлагатай хүн гэж боддог шт.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх