ФОТО: Гудамжны хувцаслалтын “ХАТАН ХААН" хэмээгддэг КЕНДАЛЛ


М.Батчимэг | YOLO.MN
2018-05-04

"Street style" буюу гудамжны стилиэр хувцасладаг охид бүсгүйчүүдийн тэр дундаа өсвөр насныхны шүтээн болж чадсан загвар өмсөгч, фото модел, Викториа секретийн сахиусан тэнгэр Кендалл Женнерийг гудамжны хувцаслалтын хатан хаан гэж хэлж болно.  Үргэлж хамгийн сүүлийн үеийн чиг хандлагаар хувцаслах дуртай түүний өдөр тутмын хувцаслалтуудыг сонирхуулж байна. 

“2018 оны хоёрдугаар сард Нью-Йорк хот”

Тэрээр Бейонсегийн хувийн стилистээр ажиллаж байсан Марни Сенофонтетэй гэрээ байгуулсан бөгөөд сүүлийн 1 жилийн хугацаанд тэрээр зоригтойгоор стилиэ эрс өөрчилж байгаа юм. 

2018 оны хоёрдугаар сард Лос-Анжелес хот
2018 оны хоёрдугаар сард Нью-Йорк хот

Түүний стилист хэлэхдээ "Кендалл ямар ч хувцсыг зохицуулан өмсөх чадвартай. Тэрээр эртний винтэж хувцсанд их дуртай. Гэхдээ зүгээр нэг винтэж дэлгүүрт байдаг энгийн хувцаснууд биш, харин удаан хүч хөдөлмөрийн ачаар хайж олдог ховор зүйлсэд тэр дурладаг” гэжээ.

2017 оны долдугаар сар Нью-Йорк хот
2017 оны наймдугаар сар Нью-Йорк хот

Тэрээр 1980-аад онд тренд болж байсан паска цүнхийг эргэн моодонд оруулсан юм.

2017 оны долдугаар сар Нью-Йорк хот

Өнгөрсөн жил түүний торон тирког тунгалаг гуталтай хослуулсан өвөрмөц шийдэл загварын хэвлэл мэдээллээр нэг хэсэгтээ л шуугиан тарьсан юм.

2017 оны арваннэгдүгээр сар Нью-Йорк хот
Coachella 2018 хөгжмийн наадам дээрх түүний хувцаслалт

Тэрээр бүх цаг үеийн хамгийн онцгүй загварын чиг хандлагаар өсгийтэй пүүзийг нэрлэсэн юм. 

Тэрээр эгч нарынхаа хэнийх нь хувцасны шүүгээг ухах дуртай вэ? гэсэн асуултад Ким гэж хариулсан.

“2017 оны 11-р сар Лос-Анжелес хот ”

Түүний 22 насны төрсөн өдрөөрөө өмссөн хувцас.

2017 оны аравдугаар сар
2017 оны аравдугаар сар
2017 оны есдүгээр сар
2017 оны наймдугаар сар
2017 оны долдугаар сар

2017 оны хоёрдугаар сар
2017 оны нэгдүгээр сар

СОНИРХУУЛАХАД КЕНДАЛЛ НЬ 3 ШИВЭЭСТЭЙ

1. Дунд хуруу дээрээ бараг харагддаггүй цагаан бэхний шивээстэй 

“Dot tattoo"

2. Мөн хоёр гарынхаа дунд хуруундаа зүрх шивүүлсэн бөгөөд баруун гарт байх бүтэн зүрх нь тэнгэрийн элчийг илтгэдэг бол зүүн гарт байх хуваагдсан зүрх нь чөтгөрийг илтгэдэг гэнэ шүү.   Энэхүү шивээс нь түүний дотны найз болох Хайли Болдвиныхтай хос юм. 

"Heart tattoo"

3. Хамгийн сүүлд Кендалл уруулан дотроо “MEOW”  хэмээн шивүүлсэн бөгөөд тэрээр “Би үүнийг бага зэрэг “халаалттай” байхдаа шивүүлчихсэн, тэр үед толгойд орж ирсэн үг энэ л байсан” хэмээн тайлбарлажээ.

"Lip tattoo"

#Kendall Jenner #Street #Dressing