ЗАХИДАЛ: "...Гэвч тэр намайг өөрийнхөө ЭМЭГТЭЙ САЙН НАЙЗ л гэж боддог"


ССҮТөв | YOLO.MN
2018-05-04

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ганцхан намайг мохоодог зүйл юу вэ? гэвэл бид хоёрын ярианд өөр охид хөвгүүд байдаг

Бас бид хоёрын дундын намайг түүнд сайн гэдгийг мэддэг найз “тэр хэзээ ч чамд сайн болохгүй байх. 

Би нэг жилийн турш нэгэн хөвгүүнийг хайрласан юм. Гэвч тэр намайг эмэгтэй сайн найзаа гэж боддог. Тэр өөрт нь сайн гэдгийг мэддэггүй. Бид хоёр бие биендээ нууцаа хэлж, үргэлж бие биедээ урам дэм өгч зоригжуулдаг. Ганцхан намайг мохоодог зүйл юу в гэвэл бид хоёрын ярианд өөр охид хөвгүүд байдаг. Жишээлбэл, тэр ёстой хөөрхөн охин байна лээ, тэрэнтэй үерхчих юмсан" гэх мэт. Би ч гэсэн яаж зүгээр байхав, "тэр ч хөөрхөн тэр ч дажгүй" гээд л ярьж өгнө. Бас биний дундын намайг түүнд сайн гэдгийг мэддэг найз “Тэр хэзээ ч чамд сайн болохгүй байх. Чам шиг найз түүнд заяахгүй гэхээс тэр айдаг” гэж хэлсэн. Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Та хоёрын харилцаанд нэг алдаа байна

Тэр нь чи өөрийнхөөрөө, үнэнээрээ байж чаддаггүй юм байна. 

Сайн байна уу, бидэнд хандан захидал бичсэнд баярлалаа. Юуны түрүүнд найзынх нь хэлсэн зүйл бол найзынх л бодол гэдгийг санаарай. Түүний хэлсэн заавал үнэн байх албагүй. Хоёрт, та хоёрын харилцаанд нэг алдаа байна. Тэр нь чи өөрийнхөөрөө, үнэнээрээ байж чаддаггүй юм байна. Түүнд тааруулан ярианы сэдэвтэй нь ижил зүйл ярьдаг мэт санагдлаа. Чамд найз чинь таалагддаг, түүнд сайн байхад яагаад заавал өөр хөвгүүд сонирхож байгаа мэтээр худлаа ярих хэрэгтэй гэж? Эсвэл чамд өөр хөвгүүд үнэхээр таалагддаг юм уу? хэрэв тийм биш бол цаашид аль болох үнэнээрээ байхыг хичээгээрэй. Эхний ээлжинд дүр эсгэхээ болино гэсэн үг. Харин дараа нь түүний хандлага, өөрийнхөө мэдрэмжийг ажиглаж байгаад түүнд хэлэх үү эсвэл сэтгэлээ татаж авах уу гэдгээ шийдээрэй. Амжилт хүсье. 

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Girl #Friend #Love