Оюутнууд хүүгүй, барьцаагүй Оюутны хөгжлийн зээлээ өнөөдрөөс авах боломжтой боллоо.
Тус зээлийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд болж, боловсролын холбогдох албаныхан оролцлоо.
Өмнө нь оюутнууд банкаар дамжин хамтран зээлдэгчтэй, барьцаатайгаар зээл авдаг байсан бол шинэ журмаар ЭЕШ-ын оноо 600, бакалаврын 2.8 голч дүнтэй бол энэхүү зээлд хамрагдах боломжтой болж буй юм.
Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч таван тэрбумыг л арилжааны банкнаас олгожээ. Энэ нь арилжааны банкны шаардлага хэт өндөр байсантай холбоотой. Энэ жил тус зээлийн санд 75 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ нь 35-37 мянган оюутанд зээл олгох боломжтой гэсэн үг.
Оюутны хөгжлийн зээл нь хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч шаардахгүй болсноороо бүх шатны суралцагчдад боломж олгоно. Зээлийг жилд хоёр удаа 4-6 жилийн хугацаатай өгөх бөгөөд сургуулиа төгсөөд зургаан жилийн дотор хуваан төлөх боломжтойгоороо онцлог аж.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙГ ХЭН АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал
Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ
Иргэний үнэмлэхний хуулбар
ЭЕШ-ын онооны хуудасны хуулбар
Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт
Сургуулийн тодорхойлолт
Төлбөрийн нэхэмжлэх
Тухайн сургуулийн улиралд сонгох хичээлийн баталгаажсан жагсаалт
Хүсэлт хүлээн авах хугацаа:
2018 оны тавдугаар сарын нэгний өдрөөс харьяа сургуулийн сургалтын албанд хүлээн авна. Ингэхдээ төлбөрийн үлдэгдэлтэй оюутнууд 2017 оны намрын хичээлийн жилийн голч дүнгээр материал бүрдүүлэх боломжтой. 2018-2019 оны хичээлийн жилийн зээлийн материалыг намар хүлээн авна.
Суралцагч нь магадлан итгэмжлэгдсэн их сургуульд сурдаг л бол оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой бөгөөд хөдөө орон нутгийн их сургуулийн салбарт ч хамаатай аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх