Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би хүн болгонд гоё харагдах гэж үздэггүй
Намайг Б гэдэг 16 настай. Би өөрийгөө үеийнхнээсээ илүү ихийг ойлгодог, боддог, сэтгэдэг гэдгээ мэднэ. Гэвч заримдаа бүгд л амьдралд хатуу гэсэн зүйлээ туулж амьдардаг юм шиг бодогддог. Би бусад шигээ хүссэн бүхнээ хийж чаддаггүй яагаад гэвэл цаг нь ирнэ гэж боддог. Би хүн болгонд гоё харагдах гэж үздэггүй. Харин надад таалагдаж буй хүмүүст гоё харагдах гэж хүсдэг. Би царай муутай байх. Хүн амьдралд царайгаараа амьдардаг бол би бүр авсандаа байгаа биз. Надад авьяас, оюун ухаан, хичээл зүтгэл байна. Байгаа зүйлээрээ зүтгэх авч хэн ч үнэлэхгүй юм. Би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Гэхдээ яагаад заавал бусдаас сонсож, хэн нэгнээр үнэлүүлэх хэрэгтэй гэж?
Сайн байна уу? Чамд захиагаа уншиж буй өдрийн мэнд хүргэе. Яг одоо чи бусдад таалагдах гэж хичээгээд байна. Мэдээж бусдаас урмын үг, сайшаал магтаал сонсох сайхан. Гэхдээ яагаад заавал бусдаас сонсож, хэн нэгнээр үнэлүүлэх хэрэгтэй гэж? Чи өөрийгөө авьяастай, хичээл зүтгэлтэй гэдгээ мэдэж байгаа, гол нь үүнийгээ үйлдлээрээ харуулж байхад л хангалттай. Өөрөө өөрийгөө үнэлж сураарай. Бас өөрийнхөө үнэт зүйлсийг олоорой. Чиний хувьд хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйлс юу вэ? эхнээс нь дугаарлан бичээд тэр үнэт зүйлсдээ үнэнч байвал олон зүйлс бодогдож шаналахгүй, замаасаа хазайхгүй цэгцтэй байдаг. Чамд амжилт хүсье.
#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх