Зарим охид, бүсгүйчүүдийн хувьд биеийн жингээ хадгалах гэсэндээ хоолноос татгалзаж, өлсгөлөн явах нь олонтаа. Гэхдээ сарын тэмдгийн үеэр хэт өлсөж болохгүйг анхаараарай. Биеэс их хэмжээний цус гадагшилснаар ядрах, сульдах шинж тэмдэг илэрдэг тул шим тэжээлтэй хоол идэж, биеийн эрч хүчээ нөхөх хэрэгтэй. Гэхдээ дуртай бүхнээ иднэ гэсэн үг биш юм. Сарын тэмдэг ирсэн үед идэж болохгүй хоол хүнс гэж байдаг юм байна шүү.
1. ДАВС ИХТЭЙ ХООЛ
Сарын тэмдгийн үеэр хэт их давстай хоол идэж, хэрэглэх нь хавагнах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Үүний улмаас хөх хатуурч чангарах, гэдэс томбойх, толгой өвдөх зэрэг шинж илэрнэ. Иймд аль болох давс багатай хоол хэрэглээрэй.
2. ХАЛУУН НОГООТОЙ ХООЛ ХҮНС
Халуун ногоотой төрлийн хоолнууд шингэц муутай байдаг. Харин сарын тэмдгийн үед хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа мууддаг тул хүн амархан боловсорч, шимэгддэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй болдог. Заримдаа халуун ногоо болон шарсан хуурсан хүнс нь шингэн их хэмжээгээр алдах шалтгаан болдог учраас сарын тэмдэг ирсэн үед үүнээс татгалзах хэрэгтэй.
3. ЧИХЭРЛЭГ ХҮНС
Чихэр нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэн, сарын тэмдэг ирсэн үед толгой эргэх, өвдөх шалтгаан болдог байна. Иймээс эдгээр өдрүүдэд чихэрлэг зүйлсээс татгалзъя.
4. ХҮЙТЭН ХООЛ ХҮНС БОЛОН ХҮЙТЭН УУХ ЗҮЙЛС
Хүйтэн хоол хүнс нь шингэц муутай байдаг. Үүнээс гадна цусны эргэлтийг удаашруулдаг тул сарын тэмдгийг өвдөлттэй ирэх шалтгаан болдог. Зарим тохиолдолд гадагшилж буй шингэнийг хананд наалдуулан үлдээж умайн хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
5. АРХИ БОЛОН КАФЕЙНЫ ТӨРЛИЙН ЗҮЙЛС
Кафейн нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж цусны эргэлтийн хэмжээг ихэсгэснээр шээсний хэмжээг ч мөн ихэсгэдэг байна. Архи болон каффейнтэй хоол, хүнс нь шээс ялгаруулалтыг ихэсгэж, таны бие дэх шингэний хэмжээг багасгаснаар сарын тэмдэг өвдөлттэй ирэх шалтгаан болдог байна.
6. ӨРГӨСТ ХЭМХ
Өргөст хэмх идэж болохгүй. Учир нь өргөст хэмхэнд байх агуулга бүхий найрлага нь үтрээний ханыг наалдамхай болгож цусыг наалдуулдаг байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх