Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Боловсролын газар, NAAD брэнд хамтран “Би Монгол Хүн” агуулгын хүрээнд чөлөөт сэдвээр гар зургийн уралдаан зарлаж байна. Уралдааны шагналын сан 2,4 сая төгрөг бөгөөд шагналт байранд 50 бүтээл шалгаруулна.
Уралдааны зорилго нь хүүхэд багачуудын эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах, түүгээрээ бахархах сэдэл тэмүүллийг өгөх, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харахад оршино.
Уралдаан 3-5, 6-8, 9-10 гэсэн насны ангилалаар явагдах ба бүтээлийн хэмжээ А3 байна. Бүтээлийг 2018 оны 05 дугаар сарын 10-ныг хүртэл 100 айл “БАТ ЦЕНТР” 4 давхарт 401 тоотод хүлээн авна. Уралдаанд ирүүлсэн нийт бүтээлүүдээс насны ангилал тус бүрээс 60 нийт 180 бүтээлийг сонгож www.facebook.com/NAADBRAND хуудсаар олон нийтийн үнэлэлт авч шагналт байрын 50 бүтээлийг сонгох юм байна. Эдгээр 50 бүтээл бүгд гарын бэлэгтэй ба ангилал тус бүрийн эхний гурван байрыг шүүгчдийн үнэлгээгээр шалгаруулна. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 77118844, 89055633 дугаараас лавлана уу. Эцэг эх, багш нартаа хүүхдүүдээ энэхүү зургийн уралдаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх