ФОТО: “Фракц” найзуудын л ойлгох зүйлс


М.Батчимэг | YOLO.MN
2018-04-23

Олуулаа найзална гэдэг хоёр гурваараа байснаас илүү хөгжилтэй, зугаатай байдаг нэг давуу талтай байдаг. Тэгвэл фракцаараа буюу олуулаа найзлахад гардаг хөгжилтэй фактуудыг хүргэж байна. wink

Ганцаараа үлдэх. Олуулаа найзалж байгаа тохиолдолд чи ганцаараа ямар нэгэн зүйлээс хоцрох, найзууд чинь чамаас далдуур хуйвалдаан зохиох, бүр зам дээр явж байхад хүртэл бусад нь хос хосоороо чи ганцаараа үлдэх тохиолдол ч гардаг.


Олуулаа бол бүр ч хөгжилтэй. Гэртээ үдэшлэг зохиох, олуулаа тоглох гээд л чи заавал олуулаа хөгжилдөхийн тулд дургүй хүмүүстэйгээ байх шаардлагагүй. Учир нь та нар хангалттай олуулаа шүү дээ. Тоглоом тоглох, сахилгагүйтэхээрээ та нар яг л тэнгэр нураачих шахдаг. smiley


Хэрэгтэй зүйл гарвал шууд л туслах хангалттай олон найзууд. Бусдаас тусламж гуйх үе хүн болгонд л тохиолддог. Хэн нэгнээс тусламж гуйх шаардлагатай болсон бол ард чинь асаалттай танк шиг олон найзууд бий. Тэд чамд хэзээд туслахад бэлэн.


Олон төрсөн өдөр тэмдэглэх. Олон хүмүүсийн төрсөн өдөр ойр ойрхон болох тохиолдолд ч бий. Тэр болгонд чи хүн бүрд төрсөн өдрийн бэлэг бэлдэнэ. Бас тэмдэглэх төрсөн өдөр олон болох тусам хүндрэлтэй тал ч их. Заримдаа нэгтгээд ч тэмдэглэх тохиолдол байдаг бол найзуудынхаа төрсөн өдрийг мартах ч үе гарна. 


Найзуудаараа хөгжилдөх гэж ямар нэгэн зүйл төлөвлөсөн бол үргэлж хэн нэгэндээ хэлэхээ мартсан үгүйдээ санаа зовох хэрэг гарна. Хэрэв нэг л найзаа мартсан бол тэр хамгийн ихдээ л долоо хоног та нартай ам нээхгүй. Ингээд бүгдээрээ уучлалт гуйх хэрэг гарна. 


ТЭДЭН ДУНД ИЙМ ХҮМҮҮС БАЙДАГ

Дурламтгай. Тэр байнга л дурлачихсан явж байдаг. Аль эсвэл хэн нэгэнд үхтлээ дурлачихсан, байнга л түүнийгээ бодоостой. Ингээд та нар түүний дурлалын эзэн болон найзынхаа төлөө хийж болох бүхнийг хийж, нууц төлөвлөгөөнүүд боловсруулдаг.

Шархалсан зүрхтэн. Тэр үргэлж салсан найз охин /хөвгүүн/-хээ талаар ярьж байдаг. Ярианы сэдвийг тэр үргэлж яг л энэ зүг рүү хандуулж орхидог. Усны талаар яривал тэр минь ус уудаг байж билээ гээд л... Сүүлдээ та нар түүний энэ ярианаас бүр залхаж орхино. Эсвэл тэр А гэхээр Б гэдэг хүн юм. Та хэд нэг зүйл дээр санал нэгдэхэд тэр үргэлж эсрэг байр суурьтай байдаг. 

Үргэлж завгүй явдаг нэгэн. Тэр та нарыг уулзалдах бүрд ихэнхдээ л байхгүй байдаг. Гэсэн ч та нар завгүй найзыгаа үргэлж ойлгож хүндэлдэг. 


Эмо үүрд! Та нар дунд үргэлж ганцаараа байхыг эрхэмлэдэг нэгэн байдаг. Бүгдээрээ үхтлээ инээлдэж байхад тэр бага зэрэг мушилзаад л өнгөрнө. Бөөнөөрөө юм ярьж байхад тэр хөгжим сонсож байна. Нэгнийдээ очиж хөгжилдөхөд тэр утсаа оролдоод эсвэл компьютерийн урд сууж л байна. Гэхдээ л эмо найзуудыгаа хайрлаж яваарай. wink 


Алиалагч. Алиа салбадай биш шүү. Та нарыг гунигтай үед үргэлж хөгжөөж, хэзээ ч уйдаахгүй тэр найз чинь.  Тэр бол гунигласан ч гуниглаагүй мэт үргэлж инээж явдаг гэгээлэг нэгэн. Хөгжилтэй зүйлс ярин маазарч цаг үргэлж нөхцөл байдлыг гэгээлэг болгож байдаг. Түүнгүйгээр нэг өдөр байна гэдэг та нарт ямар их гунигтай гээч... sad


Яг л ээж шиг нэгэн. Тэр тусмаа охидын хувьд бол бүр ч их ажиглагдана. Тэр үргэлж л “Хоолоо идсэн үү?”, “Ямар нимгэн хувцасладаг юм бэ?” гэх зэргээр чамайг нэг талаараа залхааж орхидог. Гэхдээ л түүний халамж анхаарал нь хайр татам...


Бүлгийн толгойлогч. Та нар дунд үргэлж бүх зүйлийг чинь зохицуулж байдаг удирдагч байдаг. Түүнгүйгээр ямар ч санаа бүтэхгүй, төлөвлөгөө байхгүй гэсэн үг.


Хөвсгөр. Гэхдээ энэ тохиолдолд хоёр төрөл. Хэдий их идсэн ч таргалдаггүй. Та нар энэ найздаа үргэлж атаархдаг. Харин нөгөө төрөл нь идсэн ч идээгүй ч тарган. Түүний утсанд үргэлж л хэрхэн турах талаарх мэдээлэл элдэв дасгалын аппликэйшн байдаг. Бас тэр үргэлж турах талаар ярьдаг ч турдаггүй.  

#Friendship #Understand #Funny