ФОТО: Биеийн галбиртаа тохируулж юбка сонгох нь


М.Батчимэг | YOLO.MN
2018-04-20

Охидоо! Урин дулаан улирал ирж гуалиг сайхан биеэ тодруулан үзэсгэлэнт төрхөөрөө инээмсэглэл цацруулан алхах өдрүүд айсуй.  Хүн хүссэн бүхнээ өмсөх хэрэгтэй хэдий ч  биеийн онцлогтоо тохирсон, галбиртаа төгс суусан хувцас өмсөж өөрийнхөө сул талыг нуун дарагдуулж, давуу талыг тодотгож чадвал өөртөө супер итгэлтэй байна. Урин дулаан цагт охидын  өмсөх дуртай хувцас болох юбкыг өөрийн биеийн онцлогт тааруулан хэрхэн сонгох талаарх зөвлөгөөг хүргэе. wink

1. Алим

Хэрэв та алим хэлбэрийн биетэй (Биеийн доод хэсэг нарийн атлаа дээд ба дунд хэсгүүд илүү жин ихтэй) бол бэлхүүсээрээ нарийхан өндөр хуниастай бага зэрэг дэрвэгэр хормойтой богино банзал өмсөх хэрэгтэй.

Яагаад? Та аль болох галбираа урт нарийн харагдуулж, бэлхүүс бий болгох хэрэгтэй.  Бага зэрэг дэрвэгэр хормойтой богино банзал нь  таны  бүсэлхий хэсгийг  нарийнхан  харагдуулж, өндөр хуниас болон богино байдал нь  хөлийг урт, нарийнхан харагдуулна.

2. Гадил жимс

Хэрэв та гадил жимсний биетэй (бүсэлхийн, гуя, мөр нь адилхан өргөнтэй) бол бие хэт барьсан бариу богино юбка илүү зохино.

Яагаад? Бие барьсан хэлбэр нь биеийн галбирыг илүү тодотгож,  богино ирмэг нь таны хөлийг сайхан харагдуулана.

3. Элсэн цаг хэлбэр

Хэрэв та элсэн цаг хэлбэрийн биетэй (Мөр ба ташааны хэмжээ ойролцоо, нарийн бэлхүүстэй) бол харандаа банзал таньд  гайхалтай  сайхан харагдана.

Яагаад? Ийм төрлийн биеийг төгс бие гэж хэлж болно. Тиймээс байгалиас заяасан энэ давуу талаа нуух биш аль болох тодотгох хэрэгтэй. Харандаа юбка нь  таны элсэн цаг хэлбэртэй галбирыг илүү тодруулахад туслах болно.

4. Лийр

Хэрэв та лийр хэлбэрийн биетэй (Гуя,шилбэ, ташаа томтой боловч цээж хэсэг нь жижиг) бол та А шугамын банзал өмсөх хэрэгтэй.

Яагаад? Доод хэсгээрээ хэт барьсан загвартай банзал өмсөөд дэмий.  Түүний оронд А шугамын банзал буюу дээд хэсгээ тодотгож өгсөн бүсэлхийгээрээ нарийхан харин доод хэсгээ далдалсан, илүү сул чөлөөтэй банзал сонгох хэрэгтэй.

#Fashion #Skirt