Бассейнд хичээллэхээр шийдсэн бол ЭНДЭЭС сонголтоо хийгээрэй


Сондор | YOLO.MN
2018-04-13

УЛААНБААТАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ 10 УСАН БАССЕЙНЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. 

Усан спортоор хичээллэдэг хүн байнгын хөдөлгөөнтэй фитнессээр хичээллэдэг хүнийг бодвол нас барах эрсдэл 50 хувиар бага байдаг гэвэл Та итгэх үү?

Доктор Стивэн Блейрээр удирдуулсан Өмнөд Каролины их сургуулийн судалгааны баг 20-90 насны 40 мянга гаруй хүнээс биеийн болон сэтгэл зүйн судалгаа авчээ.  Судалгааны үр дүнд Усан спортоор хичээллэдэг хүн байнгын гүйдэг, фитнессээр хичээллэдэг хүнийг бодвол илүү урт насалдаг болох нь бидэнд ажиглагдсан хэмээн мэдэгдсэн байна.

Аль бассейнд яаж явахаа мэдэхгүй байна уу? Таны ажлыг хөнгөвчлөх үүднээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зарим усан спортын газрын төлбөр, цагийн хуваарь, үйлчилгээ, хаяг зэрэг мэдээллийг хүргэж байна.

1. УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ /ТӨВ БАССЕЙН/

Тус усан спорт сургалтын төв нь 1986 онд байгуулагдсан. Усанд сэлэх спортын улс, олон улсын уралдаан тэмцээн явуулах, стандартын шаардлага хангасан үзэгчдийн 240 суудалтай, 3-5 метрийн өндөртэй үсрэлтийн гурван тавцан бүхий нэг ээлжиндээ 36-40 хүн хичээллэх, насанд хүрэгчдийн зургаан замтай усан сан.
Бассейны хэмжээ: 25х16x5м Гүн: 1.7м-4.0м 6 замтай
Төлбөр: 1 удаа 45 мин – 8,000 төг, 90мин – 12,000 төг, 1 сарын 7 хоногт 2 удаа - 80,000 төг, 7 хоногт 3 удаа - 120,000
Шаардлагатай шинжилгээ: цагаан хорхой, арьс өнгө.
Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө
Утас: 11-325386 


2. БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ, СУРГАЛТЫН ТӨВ

Бассейны хэмжээ: 25м х 7.8м Гүн: 1.2м-1.8м 3 замтай
Төлбөр: том хүн - 10,000₮,  хүүхэд - 7,000₮  (1 цаг)
Анхан шат: том хүн - 100,000₮, хүүхэд – 90,000₮. (Сард 12 удаа)
Шаардлагатай шинжилгээ:  цус, цагаан хорхой, арчдас(эр), Мазок(эм),хүүхэд шээс, цагаан хорхой шинжилгээг өгнө.
Цагийн хуваарь: Даваа 14.00-20.30
                              Мягмар-Баасан 07.00-20.30
                              Бямба-Ням 07.45-20:00
Хаяг: Баянзүрх дүүргийн 13-р хороолол, Баянзүрх захын урд талд  21-р сургуулийн ард.
Холбоо барих утас: 7000-8006


3. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ, СУРГАЛТЫН ТӨВ

25 метрийн урттай, 2 метрийн гүнтэй, 15-20 хүний багтаамжтай,
Бассейны хэмжээ: 25м x 7.8м Гүн: 2м 2 замтай
Төлбөр:  Том хүн-100 000₮, Хүүхэд- 80 000₮
Шаардлагатай шинжилгээ: Арьс өнгө, сүрьеэ, мазок, цагаан хорхойн шинжилгээ.
Цагийн хуваарь: 09:00-21:00(бүх өдрүүдэд) Мягмар гаригт амарна. 
Хаяг: Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж буюу гэмтлийн эмнэлгийн зүүн урд талд, 78-р сургуулийн баруун талд.
Утас: 7011 1009


4. СХД-ИЙН УСАН СПОРТ, СУРГАЛТЫН ТӨВ

Усанд сэлэх, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх спортын, стандартын шаардлага хангасан, нэг ээлжиндээ 18-25 хүн хичээллэх боломжтой.
Бассейны хэмжээ: 25м х 7.8м Гүн: 2м, 2 замтай
Төлбөр: 45 мин - 8,000 төг, 90 мин - 15,000 төг, 1 сар том хүн - 90,000 төг, хүүхэд - 60,000 төг. Мөн адил долоо хоногт гурван удаа нэг цагаар хичээллэнэ.
Шаардлагатай шинжилгээ: Арьс өнгө, сүрьеэ, мазок, цагаан хорхойн шинжилгээ.
Цагийн хуваарь: Өдөр бүрийн 07:45-19:45 цагийн хооронд
Хаяг: СХД, 17-р хороо, 1-р хороолол, Хар хорин захаас баруун тийш 32,33 байрны дунд байрладаг. 
Утас: 77171167


5. "ОРЧЛОН" СПОРТ, ЭРҮҮЛ МЭНДИЙН КЛУБ

Орчлон спорт, эрүүл мэндийн клуб 2004 онд анх байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Тус клуб нь биеийн тамирын спорт заал, том хүний болон хүүхдийн усан бассейн, бялдаржуулах, аэробек болон Aqua фитнесс, сауны цогц үйлчилгээтэй спорт, эрүүл мэндийн клуб юм.
Бассейны хэмжээ: 25м х 10м Гүн: 1.5м-1.7м 3 замтай
Төлбөр: Долоо хоногт 3 удаа: Том хүн 180 000₮, Хүүхэд 160 000₮
Цаг, оролт хязгааргүй  -  240 000₮
Шаардлагатай шинжилгээ: Арьс өнгө,  мазок, цагаан хорхойн шинжилгээ.
Цагийн хуваарь:  Даваа-Баасан  07:00-22:00
                               Бямба-Ням 10:00-20:00
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Сэлбэ хотхонд.
Утас: 88035858


6. "AQUA" УСАН СПОРТЫН ТӨВ

Монголдоо анх удаа усан дотор фитнесс дасгал хийж илүү эрүүл аргаар турах боломжийг "Акуа фитнесс" төв нээж өгсөн билээ. Энд зөвхөн сэлэлтээс гадна усан дахь фитнесс, иог хийж болно. Жирэмсний үеийн фитнес ч бий.  Дашрамд дуулгахад 30 хувийн хямдралтай байгаа аж.
Бассейны хэмжээ: 8м диаметртэй дугуй. Гүн: 1.2м
Төлбөр: том хүн 1 сар – 180 000₮
Шаардлагатай шинжилгээ: мазок (эм), цагаан хорхойн шинжилгээ өгөх
Нэг цагаар долоо хоногт гурван удаа хичээллэдэг.
Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:00-20:00
                            Бямба 10:00-17:00
                            Ням: Амарна 
Хаяг: Чингис зочид буудлын В1 давхар
Утас: 70001221


7. NEW CENTURY PLAZA SPORT COMPLEX (NCP)

Эн Си Пи Спорт цогцолборын бассейнаас 2018 оны турш Бямба гараг бүрийн 12:00-16:00 цагийн хооронд гэр бүлийн урамшуулалт хөтөлбөр зарласан. Та 0-9 насны хүүхэдтэйгээ хамрагдах боломжтой. Эхний удаа үнэ төлбөргүй, 2 дахь удаагаас төлбөртэй.
Бассейны хэмжээ: 15м x 6м Гүн: 1.20м-1.80м
Төлбөр 1 сар: Том хүн - 160,000 төг, хүүхэд /10-17 нас/ - 120,000 төг, хүүхэд /5-9 нас/ - 100,000 төг.  
Шаардлагатай шинжилгээ: Цагаан хорхой /Гранд мед/, арьс өнгө /Гялс төв/, мазок /ХӨСҮТ/.
Цагийн хуваарь: Даваа,Пүрэв 08:00-18:00
                              Мягмар-Баасан 08:00-22:00
                              Бямба 10:00-20:00
Хаяг: СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, NEW CENTURY PLAZA.
Утас: 11331110


8. BLISS FITNESS CLUB 

Фитнесс, спа, саун, жакуззи, усан сантай цэвэрхэн, тав тухтай, тохилог орчинтой фитнесс клуб. Хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг.
Бассейны хэмжээ: 20м x 6м Гүн: 1.6м 3 замтай
Төлбөр: Саун, бассейны сарын төлбөр 300,000
Хүүхэд 12-17 нас: 220 000
12-с доош: 190 000
Цагийн хуваарь: 10.00-21.00 цаг (Даваа-Бямба)
                               ням – 10.00 - 20.30
Хаяг: Blue Sky Tower, 3 давхарт
Утас: 70100505


9. SS SWIMMING CLUB

Бассейны хэмжээ: 17м x 7.5м.  Гүн: 1.4м - 1.8м, 3 замтай
Төлбөр: чөлөөт сэлэлт (90 мин) 1 удаа - 20,000 төг, хүүхэд-10,000төг
Сургалт: 1 сард 12 удаа, үргэлжлэх хугацаа 45 минут
Том хүн- 150,000₮ , Хүүхэд- 108,000₮
Цагийн хуваарь: Даваа - Баасан: 12:00-22:00, Мягмар гаригт амарна
                              Бямба - Ням: 10:00-22:00
Шинжилгээ: Гэрээт лаборатори "Хаппи Веритас" төвд шинжилгээ өгнө.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 120 мянгат,  "SS Club" –т байрладаг.
Утас: 88090010


10. ХАН-УУЛ УСАН СПОРТ сургалтын төв

Цагт баригдалгүй өөрийн хүссэн цагтаа сургалт авах боломжтой, бассейны хувьд стандарт урттай, цэвэрхэн. Фитнесс,бассейн хосолсон багц авах боломжтой. 

Бассейны хэмжээ: 25м х 7м, 1,7-2м гүнтэй, 3 замтай
Шинжилгээ: Бассейны дэргэдэх Ану-Тод лабораторид шинжилгээ хийлгэнэ.
Төлбөр: 1 удаагийн төлбөр:  Том хүн- 8000 , Хүүхэд- 6000
1 сарын 16 удаагийн төлбөр: Том хүн – 90 000 ,  Хүүхэд-70 000
Цагийн хуваарь: Даваа – ням : 09.00-21.00 цаг
Хаяг: Хан Уул дүүрэг, 16-р хороо, Буянт-Ухаа, 7-р сургуулийн баруун талд (12.66 km)
Утас:  8300 1100

Б.Намуунцэцэг

#Swimming-bath #Information #Teenagers