Улсын математикийн ОЛИМПИАДЫН АВАРГУУД тодорлоо


Сондор | YOLO.MN
2016-05-12

Улсын 52 дахь удаагийн Математикийн олимпиад энэ сарын 4-8-ны хооронд Архангай аймагт амжилттай болж өнгөрлөө.

Энэ жилийн олимпиад нь их онцлогтой байсан бөгөөд Архангай аймгийн уугуул иргэн МУИС-ийн математикийн тэмхимийн эрхлэгч доктор, проффессор В.Адьяасүрэнгийн нэрэмжит болон зохион байгуулагдсан юм.


Улсын 52 дахь удаагийн Математикийн олимпиадад оролцогч сурагчид

Нийт гурав хоног үргэлжилсэн улсын олимпиадад нийт 21 аймаг 9 дүүргээс шилдэг математикч багш, сурагчид өөрсдийн оюун ухаанаараа өрсөлдөж шилдгийн шилдгүүд тодорлоо.

Олимпиадын

  • тэргүүн байрыг УБ хотын баг,

  • II байрыг Хөвсгөл аймаг,

  • III байрыг Архангай аймгийн II баг,

  • IV байрыг Увс аймаг,

  • V байрыг Архангай аймгийн I баг,

  • VI байрыг Баянхонгор аймгийн баг тус тус эзэллээ.

Улсын Математикийн 53 дугаар олимпиад 2017 онд Булган аймагт зохион байгуулагдана. Монголын Математикийн Олимпиадын хорооноос Архангай аймагт зохион байгуулсан 52 дугаар олимпиадыг маш өндөр зохион байгуулалттай, шинэ амжилт, түүхэн үйл явдлуудаар дүүрэн болж өндөрлөж буйг онцлон тэмдэглэж байлаа.

Сонирхуулахад, Монголын Математикийн нийгэмлэгээс 7 хоног бүр Oюутан сурагчдад зориулсан шинэ бодлого нийтэлдэг бөгөөд хүссэн хэн ч бодлогыг бодон хариуг илгээж болох юм байна. Энэ 7 хоногт дараах ээлжит бодлогыг гаргажээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#Lesson #Хичээл #ЭЕШ