НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороонд 15-23 НАСНЫ ШИНЭ ГИШҮҮДИЙГ урьж байна


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-04-06

Монгол улсын 15-23 насны иргэн танд НҮБЗЗХ-ны гишүүн болж өөрийн төлөөлж буй байгууллага болон Монголын залуучуудын дуу хоолой төлөөлөл болон ажиллах боломж бий. 

Сонгон шалгаруулалт нь анкет, ур чадварын сонгон шалгаруулалт, ярилцлага гэсэн гурван шатнаас бүрдэнэ. 

1. Цахим өргөдөл илгээх
2. Ур чадвар сорих шалгалт
3. Ярилцлага 

Бүрдүүлэх материалын хувьд: 

1. Цахим өргөдлийн маягт (Холбоос)
2. СV /Англиар илгээж болно/
3. Төлөөлж буй сайн дурын байгууллагын тодорхойлолт
4. Төлөөлж буй байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл (хоёр хуудаснаас хэтрэхгүй)
5. Таныг тодорхойлсон 1-2 хүний тодорхойлох захидал
6. Өөрийгөө танилцуулсан мөн НҮБЗЗХ-нд орох хүсэлтэй байгааг илэрхийлсэн 2 минутад багтаасан бичлэг зэрэг зүйлсийг бэлтгэх шаардлагатай. 

Цахим өргөдлийн маягтыг 2018 оны 4-р сарын 24-ны 17 цаг хүртэл хүлээн авах бөгөөд дутуу бүрдүүлсэн, хугацаандаа ирээгүй материалыг хүчингүйд тооцох аж.

НҮБ-ын байранд нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж суухыг мөрөөдөж суугаагүй өсвөр үеийнхэн тун цөөхөн гэдэгт итгэж байна.

#UNYAP #Teenagers