Өсвөрийн парламентийн гишүүний бүртгэл эхэллээ


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-04-06

Өсвөрийн Парламент нь 2018 оны 03 дугаар сарын 23-нд Монгол Улсын Төрийн ордонд анхны нээлттэй нэгдсэн чуулганы хуралдаанаа хийсэн билээ. 

Хүүхэд, өсвөр насныханд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг хэлэлцэн, өөрсдийн зүгээс гарц шийдлийг тодорхойлж, үүнийгээ хууль санаачлагчдад хүргүүлэх зорилго бүхий тус нийгэмлэг нь 2017 оны гуравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Нийт Өсвөрийн Парламентийн гишүүдийн санаачилсан 13 төслийг тухайн өдөр хэлэлцсэн бөгөөд эцсийн хэлэлцүүлгээр батлагдсан төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд болон УИХ-д уламжласан билээ. Мөн тус үйл ажиллагааг УИХ-ын тамгын газар болон бусад нэр бүхий УИХ-ын гишүүд дэмжин ажиллаж байна.

Энэ удаад Өсвөрийн Парламент шинэ гишүүд авахаар Өсвөрийн Парламентийн сонгуулийг зарласан байна. Өсвөрийн Парламентын сонгуулийн 1-р шат нь 4-р сарын 3-ны өдрийн 23:59 цагаас эхлэн 4-р сарын 18-ны өдрийн 23:59 цаг хүртэл явагдана. Өсвөрийн Парламент нь тоонд бус чанарт үзүүлэлт хийдэг хамт олон тул аливаа хязгаар тогтоодоггүй бөгөөд Өсвөрийн Парламентын сонгуульд хүүхэд, залуучууд бүр нэрээ дэвшүүлэх боломжтой болно. 

Тиймээс хүссэн хүүхэд бүр Өсвөрийн Парламентын сонгуульд нэрээ дэвшүүлж болох нь ээ.

Бүртгэлийн холбоос: https://goo.gl/forms/Ln3pVXU0n3E7xPZy2

#Teenagers #Parliament #Registering