ЗАХИДАЛ: Сэтгэл зүйч мэргэжлийн ажлын байр хэр олдоцтой вэ?


ССҮТөв | YOLO.MN
2018-04-05

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ажлын байр хэр олдоцтой вэ?

Би үнэхээр бусдад зөвлөгөө өгөх хүнийг ойлгох дуртай юм л даа.

Сайн байна уу. Би одоо төгсөх ангийн сурагч юм аа. Мэргэжлээ бараг л сонгочихсон ч миний сонирхож буй мэргэжлийг тийм ч их ирээдүйгүй, ажлын байргүй гэх юм. Би сэтгэл зүйч болох хүсэлтэй л дээ миний захидалд сэтгэл зүйч хүн хариулах учир асууж байна аа. Ажлын байр хэр олдоцтой вэ? Би үнэхээр бусдад зөвлөгөө өгөх, хүнийг ойлгохыг хичээх дуртай юм л даа.

ЗӨВЛӨГӨӨ: Хүн ажлыг биш ажил хүнийг голдог гэдэг шүүдээ

Мэдээлэл технологийн эрин зуун болох 21-р зуунд Хүн-Хүнтэй ажиллах мэргэжил улам л үнэ цэнэтэй болж байна

Сайн уу? Сэтгэл судлаач болох сонирхолтой байгааг нь сонсоход таатай байна. Мэдээлэл технологийн эрин зуун болох 21-р зуунд Хүн-Хүнтэй ажиллах мэргэжил улам л үнэ цэнэтэй болж байна. Манай улсад сэтгэл судлаачийн хэрэгцээ өдөр өдрөөр нэмэгдэж байна, нөгөө талд сэтгэл судлалыг сонирхох, суралцах оюутнуудын тоо мөн адил хурдацтай өсөж байна. Сэтгэл судлал бол маш өргөн хүрээний, ямар ч салбарт хөрвөх чадвартай давуу талтай гэдгийг чи аль хэдийн мэдэж байгаа байх.  Хүн өөрөө хичээж, өөртөө итгэж, сайн сурч, шинийг эрэлхийлж, сайн мэргэжилтэн болж чадвал ажлын байр чамд үргэлж бэлэн байх болно. Хүн ажлыг биш ажил хүнийг голдог гэдэг шүүдээ. Үнэхээр өөрөө хүсч байгаа бол бусад хүний хэлж байгаа зүйлд ач холбогдол өгөхгүй, өөртөө итгэлтэйгээр сонголтоо хийгээрэй. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Psychologist #Profession