ОЛИМПИАД: Бэлтгэлээ сайн хийсэн болохоор хөдөлмөрийнхөө үр шимийг хүртлээ


Э.Жавзмаа | YOLO.MN
2018-04-02

Нийслэлийн монгол хэл бичгийн олимпиад нь 18 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадад нийт 600 гаруй багш сурагчид оролцсон бөгөөд 9-р ангийн сурагчид анги, хамт олноороо оролцсон гэдгээрээ онцлогтой. Мөн олимпиадад сурагчидаа амжилттай бэлдсэн эхний 9 байрт шалгарсан багш нарт гадаадад аялах эрхийн бичгээр шагналаа. Шагналт байр эзэлж, амжилттай оролцсон багш, сурагчдын сэтгэгдлийг хүргэж байна.smiley

Сайн байна уу? Намайг Мянгаа гэдэг. Би 1-р сургуулийн 6 дугаар ангид сурдаг. Энэ олимпиадад гуравдугаар байранд орсон. Үнэхээр их баяртай байна.


Орчлон сургуулийн 7 дугаар ангийн сурагч н.Хатанзориг. Би алтан медаль авсан. Бэлтгэл сайн хийсэн болохоор хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байгаадаа сэтгэл хангалуун байна.


Намайг Мөнх-Ану гэдэг. Би Шинэ Монгол сургуулийн 6г ангид сурдаг. 1-р байранд орсон болохоор сэтгэгдэл маш өндөр байна. Хичээж зүтгэсний эцэст тэргүүн байранд орж чадсан.


Сайн байна уу? Намайг Хонгорзул гэдэг. 11 дүгээр сургуульд суралцдаг. 12в ангийн сурагч. Хоёрдугаар байранд орсон. Маш их баярлаж байна. Тусалж дэмжсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлье.


Намайг Мөнхжин гэдэг. Би 11 дүгээр сургуулийн 8 дугаар ангид сурдаг. Алтан медаль авсандаа туйлын их баяртай байна. Дараа жил амжилтаа бататгаж илүү их сайжрах болно оо.


Нийслэлийн Боловсролын Газрын монгол хэл, уран зохиол хариуцсан мэргэжилтэн Р.Өлзийхүү

Энэ удаагийн монгол хэл, бичгийн олимпиадыг дүүргээрээ тойрч зассан учир үнэн шударга явагдсанд баяртай байна. Мөн энэ жил оролцсон багш болон сурагчдын маань чадвар гүйцэтгэл урьд жилүүдийнхээс сайжирсан байгаа нь талархууштай.


Сант сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Баянжаргал:

Энэхүү олимпиадад амжилттай оролцон тэргүүн байрт шалгарсандаа баяртай байна. Энэ амжилт бол манай Сант сургуулийн мөн уран зохиолын заах аргын секц, багш нарын маань амжилт юм.








#Olympiad #Teenagers