Хүний найз нөхөд гэдэг хамгаас нандин чухал байдаг. Харин Мэддин (Madden) гэх долоон настай хүүд найз нөхөд цөөн мөн сургууль дээрээ байнга дээрэлхүүлдэг байж. Учир нь Мэддин хүү төрөлхийн сэтэрхий уруултай төрсөн, “Heterochromia iridum” буюу хоёр нүдний өнгө нь өөр төржээ. Үүнээс нь болж ангийнхан болон сургуулийнхан нь түүнийг маш ихээр гадуурхан шоглож муухай үг хэлдэг байсан ба хүү үүнд үнэхээр шаналж явдаг байжээ.
Харин нэг өдөр Мэддиний ээж хүүтэйгээ маш төстэй муурын зургийг ээжүүдийн фэйсбүүк группээс олж харжээ. Тэрхүү муур нь Мэддинтэй адилхан нүдний өнгөтэй бас уруул нь сэтэрхий байсан аж. Мэддиний ээж тэр зургийг хараад муурыг өөрийн гэр бүлийн гишүүн болгохоор шийдсэн учир муурыг хайж эхэлсэн бөгөөд олон түмний тусламжтайгаар муурыг олж чаджээ. Тэд муурандаа Мүүн (Moon) буюу Сар хэмээн нэр өгсөн ба Мэддиний ээж үнэхээр баяртай байгаа аж. Учир нь энэхүү нүдний хоёр өөр өнгөтэй байх нь хүн амын ердөө нэгхэн хувьд тохиолддог ба Мүүн муужгай болон Мэддин хүү хоёрын учралыг хүүгийн ээж хувь тавилан гэж бодож байгаа аж.
Хүүгийн ээж хэлэхдээ “Мэддин дээрээ хоёр ахтай. Мөн багаасаа маш олон хагалгаанд орж байсан учир түүнд хэцүү байсан. Гэвч бид Мүүнийг олж чадсан. Миний бодлоор Мүүн хүүд минь бусдаас өөр байх нь сонин зүйл биш харин ч онцгой гэдгийг нь ойлгуулж өгч байгаа гэж бодож байна. Хүү минь дөнгөж долоохон настай ч гэсэн их тэвчээрэй. Бусдын хэлсэн муухай үгс түүний сэтгэлийг эмзэглүүлдэг ч тэр минь тэвчсээр л ирсэн. Мөн хүмүүс бусдаас өөр хүүхдүүдийг дээрэлхэхээ зогсоогоосой гэж хүсэж байна. Хүн бүрт л сайхан сэтгэл бий шүү дээ” гэжээ.
Мэддин хүү болон Мүүн муужгай нар үнэхээр хувь тавилангаараа учирсан найзууд бололтой шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх