Дэлхийн 6 тивээс 30 мянга гаруй сурагчийг хамарсан жил бүр 50 оронд зохиогддог “World scholar’s cup” олон улсын тэмцээнийг “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
“World scholar’s cup” тэмцээний Улаанбаатарын гараа буюу Ulaanbaatar Round 3-р сарын 25-ны өдөр тус сургууль дээр нээлтээ хийсэн юм. Өнгөрсөн жил болсон Ulaanbaatar round-д 265 сурагч оролцож байсан бол энэ жилийн хувьд хүрээгээ тэлж нийслэл, орон нутгаас төрийн болон төрийн бус 15 дунд сургуулийн 420 сурагч оролцлоо. Сурагчид багийн мэтгэлцээн (Team debate), багаараа эсээ бичих (Collaborative writing), багийн тест сорил (Scholar’s challеnge), багийн асуулт, хариулт (Scholar’s Bowl) гэсэн дөрвөн төрлөөр өрсөлджээ.
Анх 2007 оноос зохион байгуулагдсан “World scholar’s cup” олон улсын тэмцээн нь ирээдүйн сэтгэгч, манлайлагч нарыг нэг дор цуглуулан оюун ухаан, эрдэм мэдлэгээрээ өрсөлдөхийн хажуугаар харилцан суралцаж, нөхөрлөж, дэлхийн иргэн болон төлөвшүүлэх гол зорилготой бөгөөд бүх даалгавар англи хэлээр явагддагаараа онцлогтой. Энэ жил тус тэмцээнийг дэлхийн 140 хотод зохион байгуулж байна.
Энэ жил сурагч хүүхдүүд “Даяаршсан дэлхий ертөнц” сэдвийн хүрээнд хүмүүсийн хоорондын харилцаа, дипломат харилцааны түүх, ой тогтоолт, оюун ухааны шинжлэх ухаан, хүмүүсийн хоорондын хэл соёлын харилцааны орон зайг даван туулах нь гэх мэт олон салбарыг хамарсан сэдвээр мэтгэлцэж, мэдлэг чадвараа сорьсон юм.
Багийн мэтгэлцээний тэмцээний дунд болон ахлах ангийн түвшинд И-ЭС-ЭМ олон улсы дунд сургуулийн багууд түрүүлсэн бол Багаараа эссэ бичих төрөлд дунд ангийн түвшинд Улаанбаатар дахь Америк сургууль, ахлах ангийн түвшинд И-ЭС-ЭМ олон улсын дунд сургуулийн баг мөн түрүүлжээ. Багийн асуулт хариултын тэмцээнд дунд ангиас Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн баг тэргүүлсэн бол ахлах ангийн багуудаас И-ЭС-ЭМ олон улсын дунд сургуулийн баг тэргүүн байранд шалгарчээ. Тест сорилын тэмцээнд урлаг, нийгэм судлал, шинжлэх ухаан түүх, уран зохиол зэрэг төрлүүдээр оролцогчид эрдэм мэдлэгээ сорьсноос Б.Нинжин /Улаанбаатар дахь Америк сургууль/ Г.Сара /Орхон Хасу олон улсын дунд сургууль/, Э.Удвал /Улаанбаатар Эмпати сургууль/, С.Жан-Эрдэнэ /Орхон Эмпати сургууль/, Б.Майк /И-ЭС-ЭМ олон улсын дунд сургууль/, Т.Тэнүүн /Орчлон олон улсын дунд сургууль/, Б.Мандуул /Улаанбаатар Эмпати сургууль/, Д.Хэрлэн /Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль/, Э.Энх-Эрдэнэ /Улаанбаатар Эмпати сургууль/, Э.Тэргэл /Орчлон олон улсын дунд сургууль/, Б.Цэнгүүн /Дархан Эмпати сургууль/ нар түрүүлжээ.
Мөн Да Винчигийн нэрэмжит тусгай шагналын тэргүүн байранд ахлах ангийн сурагчдаас О.Насанжаргал /Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль/ шалгарсан бол Б.Хулан /Дархан Эмпати сургууль/, Б.Тогтохбаяр /Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль/ нар удаалж, дунд ангийн сурагчдаас Б.Болдбаатар /Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль/ түрүүлж, М.Мөнхзул /Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль, Э.Энхтамир /Орхон Эмпати сургууль/ нар удаалжээ.
Ulaanbaatar round-д өндөр амжилт гаргасан сурагчид “World Scholar’s Cup” олон улсын мэтгэлцээний тэмцээний шигшээ шат болох Куала Лумпур, Барселон, Мельбурн хотуудад болох дэлхийн хэмжээний раундаас дурын раундад оролцох эрхийг олж авсан юм. Тус тэмцээний төгсгөлийн шат Америкийн Нэгдсэн Улсын Йелийн их сургууль дээр болно.
Зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх