Өсвөрийн Парламент нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны Баасан гарагт буюу өнөөдөр Монгол Улсын Төрийн ордонд нээлттэй нэгдсэн чуулганы хуралдаанаа хийж байна.
Нийт Өсвөрийн Парламентийн гишүүдийн санаачилсан 13 төслийг тухайн өдөр хэлэлцэх бөгөөд эцсийн хэлэлцүүлгээр батлагдсан төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд болон УИХ-д уламжлан өргөн барих аж. Тус үйл ажиллагааг УИХ-ын тамгын газар болон бусад нэр бүхий УИХ-ын гишүүд дэмжин ажиллаж байна.
Өсвөрийн Парламентийн нээлттэй чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09-17 цагийн хооронд болох юм байна.
Өсвөрийн Парламентийн нээлттэй чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төслүүд:
1. “Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл
2. “Монголын Түүхийн тухай хууль” хуулийн төсөл
3. “Старт ап буюу гарааны бизнесийг дэмжих тухай” хуулийн төсөл
4. “Сурагчдыг нүдний дасгал хийлгэж хэвшүүлэх тухай” тогтоолын төсөл
5. “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчөлт оруулах тухай” хуулийн төсөл
6. “Шинжлэх ухаан, технологийн парк байгуулах тухай” хуулийн төсөл
7. “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журманд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл
8. “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл
9. “Боловсролын тухай хууль болон Биеийн тамир,спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” хуулийн төсөл
10. “Оюутан элсүүлэх журманд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл
11. “Цахим номыг Боловсролын системд нэвтрүүлэх тухай” тогтоолын төсөл
12. “Номын сангийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, тэдгээрийг олон улсын стандартын дагуу байгуулах тухай” тогтоолын төсөл
13. “ЕБС-ын 12-р ангийн сурагчид жил бүр тогтсон өдрөөр мод тарих тухай 20000 мод” тогтоолын төсөл
Тус хуралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг YOLO.mn удахгүй хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх