IBM компанийн 2018 оны Think чуулган өнөөдөр эхэлж байна. Гурван өдөр үргэлжлэх чуулганы эхэнд компани дэлхийн хамгийн жижиг компьютерыг танилцуулжээ. Гэхдээ давсны ширхгээс томгүй энэ компьютер 1990 оны 32 бит чиптэй ижил хүчин чадалтай.
Мэдээж хэрэг өнөөдрийн бидний ашиглаж буй компьютер, гар утасны дэргэд хамаагүй бага хүчин чадалтай ч гэсэн үйлдвэрлэх зардал нь ердөө 239 төгрөгтэй тэнцэх энэ компьютер өөртөө хэдэн зуун мянган ширхэг дамжуулагчтай байх аж.
Түүнчлэн хянах, дүгнэх, харилцах, дата боловсруулах үйлдэл хийж чадна гэжээ. Үүгээр зогсохгүй блокчейн технологид суурилан ажиллах учраас бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хянах боломжтой аж. Хамгийн сонирхолтой нь бага хэмжээний өгөгдлийг хиймэл оюун ухаан ашиглан гүйцэтгэж чадна.
Мэдээж хэрэг энэ бүтээл дөнгөж эхлэл бөгөөд IBM компанийн судалгааны салбарын тэргүүн Арвинд Кришна “Таван жилийн дараа гэхэд бэхний дусал, ширхэг давснаас жижиг хэмжээтэй компьютерууд бидний өдөр тутам ашигладаг төхөөрөмжүүдэд нэвтэрнэ” гэжээ.
Одоогийн байдлаар энэ төхөөрөмжийг хэзээ худалдаанд гаргах нь тодорхойгүй бөгөөд дөнгөж анхны туршилтын загвараа туршиж байгаа аж. Нэг зүйл тодорхой байгаа нь ирээдүй энд ирсэн байна. Харин харахын тулд бидэнд микроскоп шаардлагатай болох нь.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх