АЯЛАЛД ЯВАХДАА авч явах болон АНХААРАХ зарим зүйл


Сондор | YOLO.MN
2016-05-10

Зуны зугаатай өдрүүд ойртсоор. Гадаа дулаарч зуны амралт дөхөхтэй зэрэгцэн сэтгэл догдлон найзуудынхаа хамтаар аялалд гарах гэж байгаа бол танд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Аялалд гарахын өмнө бэлтгэх зүйлсээ дэвтэр дээр бичсэн нь эмх цэгцтэй болж, мартаж санах асуудал үүсэхгүй. Авсан зүйлсээ зөв тэмдэглэгээгээр, аваагүй зүйлсээ хасах тэмдэглэгээгээр тодруулчихвал бүр сайн.
     
  • Гарахынхаа өмнө цаг агаарын мэдээтэй танилцаарай. Монгол Улсын нийт аймгуудын 5 хоногийн урьдчилсан мэдээг ЭНД дарж хүлээн авах боломжтой. Харин илүү урт хугацаагаар буюу нэг сар, улирлын хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээний тоймыг ЭНД дарж хүлээн аваарай.
     

ЗАЙЛШГҮЙ АВЧ ЯВАХ ЗҮЙЛС:

Хөдөө явахад шаардлагатай зарим эм, эмнэлэгийн жижиг хэрэгслүүдийг авах хэрэгтэй. Үүнд: хөвөн, бинт, өвчин намдаах эм, лаа /толгой болон шүдний өвчин намдаах/, гэдэсний гүйлгээг дарах эм, антибиотик, халуун бууруулах эм, харшлын эм, хросол, бөөлжилт, дотор муухай оргилтыг намдаах эм, халууны шил.

Дулаан хувцсаа хангалттай авч яваарай. Халууцвал хувцсыг тайлж болох ч, даарах үед өмсөх хувцасгүй бол зутрах билээ. Тэгээд ч бороо, шүүдэрт норохыг үгүйсгэхгүй. Тиймээс ус нэвтэрдэггүй цув, куртик, усны гутал зайлшгүй чухал.

Ялаа, шумуулгүй хөдөө нутаг гэж бараг үгүй. Тиймээс шумуулны эсрэг тос, хамгаалалтын тортой малгай авч явах хэрэгтэй.
Нарны тос, нарны малгай.

Доороосоо даарахгүйн тулд суухад чийг татдаггүй, чийг нэвтрүүлдэггүй дэвсгэрүүд

  Хөдөө хээр явах үед аяга тавагны угаалгын шингэн таныг ямар ч хүйтэн устай байсан хорхог, шорлогны тостой сав суулганаас хялбархан салгаж дөнгөнө.
  “Хөдөөний олон замын алийг нь сонгох вэ та минь ээ” гэж дуу алдахдаа тулахгүйн тулд автомашинаар аяллаар явах тохиолдолд GPS авч явахад илүүдэхгүй.
Гар ариутгагч спирттэй шингэн. Гараа угаах боломжгүй тохиолдолд энэ шингэнийг хэрэглэхэд сэнгэнээд л явчихна. Мөн саван, шампунь, оо, нүүр цэвэрлэгч шингэн, нүүрний тосоо мартав.
Шүдэнз, гар чийдэн.
Сайхан дуу сонсож, хамтдаа дуулж явах нь хөгжилтэй шүү дээ. Тиймээс дууны сангаа шалгаарай.
 

АНХААРАХ ЗАРИМ ЗҮЙЛ:

-Хийн плитка авч явж байгаа тохиолдолд ахуйн хэрэглээний гаазаа наранд удаан байлгаж болохгүй. Нар шууд тусах хайрцагт ч байрлуулж болохгүй.

-Олуулаа явж байгаа тохиолдолд буудаллаад хөдлөх болгондоо хүнийхээ тоог байнга авч байгаарай.

-Нарлаж удтал байсан автомашин хөдлөхийнхөө өмнө ард нь элдэв зүйлс тээг болоогүй гэдгийг, дайрч хагалж бяцлах зүйл байна уу гэдгийг сайтар шалгаж байж хөдлөх хэрэгтэй.

-Эцэст нь хаана буудаллаж, хаашаа хөдлөх байсан ч байгалийн сайханд ХОГ БҮҮ ТАРИАРАЙ  Та дараа жил ирэхдээ дахин зочлох сайхан нутгаа хэвээр нь хадгалахыг хүсч байгаа л бол хог тарихгүй, орчноо сүйдлэхгүй байхыг хичээгээрэй. 

Та аян замдаа сайн яваарай. wink

#Summer #Vacation #Freetime