“ИХ СУНГАА - 2018” олимпиадын БҮРТГЭЛ өнөөдөр дуусна


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-03-16

"Их засаг" Олон улсын их сургууль Нийслэлийн төрийн өмчит ЕБС-иудын төгсөх ангийн сурагчдын дунд ЭЕШ-ийн өмнөх "Их сунгаа" олимпиадыг Боловсролын Үнэлгээний Төв, Нийслэлийн боловсролын газар, Unitel ХХК-тай хамтран зохион байгуулж байна.

Олимпиадын төрлүүдийг танилцуулбал:

• Математик
• Физик
• Монгол хэл
• Англи хэл
• Мэдээлэл зүй
• Газарзүй
• Техник технологи
• Түүх-Нийгэм
• Хими- Биологи гэсэн хичээлүүдээр явагдах юм.

"Их сунгаа - 2018" олимпиадын бүртгэл 2018 оны 03-р сарын 15, 16-нд сургуулиуд дээр бүртгэнэ. Мандат олголт нь 2018 оны 03-р сарын 18-нд 08:30-10:00 цаг хүртэл олгоно.

Олимпиад нь 2018 оны 03-р сарын 03-р сарын 18-нд 10:30 цагт ИЗОУИС-ын I цогцолборт явагдана.

Олимпиадын нийт шагналын сан 50’000’000₮ бөгөөд:

• 1-р байр: Өргөмжлөл, алтан медаль, ИЗОУИС-д хүссэн мэргэжлээрээ 1 жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, 100000 төгрөг
• 2-р байр: Өргөмжлөл, мөнгөн медаль, ИЗОУИС-д хүссэн мэргэжлээрээ 1 жил 70 хувийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг, 70000 төгрөг
• 3-р байр: Өргөмжлөл, мөнгөн медаль, ИЗОУИС-д хүссэн мэргэжлээрээ 1 жил 50 хувийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг, 50000 төгрөгөөр шагнах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ikhzasag.edu.mn сайтаас аваарай.

#ИхСунгаа #Olympiad #Teenagers