Нэгдсэн үндэстний байгууллагаас дэлхийн хамгийн аз жаргалтай улс орнуудыг нэрлэсэн байна. Тухайн улсын аз жаргалын түвшинг хүн амын дундаж наслалт, нийгмийн халамж, орлого, эрх чөлөө, итгэл, өгөөмөр зан чанар зэрэг зургаан хүчин зүйлүүдийг тооцож шалгаруулдаг аж.
Энэ удаа дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Финлянд тодорсон байна.
Өнгөрсөн жил хамгийн аз жаргалтай улсаар тодорч байсан Норвеги энэ жил хоёрт орсон бол түүний араас Дани, Исланд болон Швейцарь улс бичигджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ивээл дор үйл ажиллагаагаа явуулдаг Тогтвортой Хөгжлийн Шийдлүүдийн Сүлжээ нэртэй байгууллагаас гаргасан Дэлхийн аз жаргалын тайлан нь гуравдугаар сарын 20-нд тохиодог Дэлхийн аз жаргалын өдрийн өмнөхөн олны хүртээл болж буй нь энэ аж.
Тус тайлан дээр ажилласан Бритиш Коламбиа их сургуулийн эдийн засгийн хүндэт профессор Жон Хелливэллийн хэлснээр эхний тавд бичигдсэн улс орнуудын үзүүлэлт хоорондын зөрүү маш бага, түүнчлэн Дани, Швейцарь, Норвеги, Финлянд улсууд тус тайланг анх гарсан цагаас хойш эхний байруудад ээлж дараалан бичигдсээр ирсэн аж.
Цагаачдын хувьд мөн адил Финлянд улс хамгийн ээлтэйгээр тодорсон байна. Тус улсад 5,5 сая хүн амьдардгаас 300 мянга нь цагаачид болон гадаадын иргэд аж. Профессор Жон Хелливэллийн хэлж байгаагаар аз жаргалтай улс оронд амьдрахаар очсон хүмүүс үргэлж хождог гэнэ
АНУ өнгөрсөн жилийнхээсээ дөрвөн байраар хойшилж 18-д бичигдсэн байна. Энэ нь хүн амын дунд таргалалт, хүчирхийлэл, сэтгэл гутрал их байгаатай холбоотой ба энэ нь Америкийн эрх баригчдад бодлогоо өөрчлөх дохио болж байна хэмээн судлаачид үзэж байна.
ХБНГУ 15-д, Их Британи 19-д, Япон 54-т, ОХУ 59-д, БНХАУ 86-д тус тус бичигдсэн бол Монгол улс 94-т бичигджээ.
Харин хамгийн аз жаргалгүй улсаар Африкт тивийн Бурунди, Өмнөд Судан болон Төв Африкийн бүгд найрамдах улс тодорчээ.
Эх сурвалж: CNN
3. Дани
3. Дани
4. Исланд
4. Исланд
5. Швейцар
5. Швейцар
6. Нидерланд
6. Нидерланд
7. Канад
7. Канад
8. Шинэ Зеланд
8. Шинэ Зеланд
9. Швед
9. Швед
10. Австрали
10. Австрали
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх