Д аминдэм хорт хавдраас сэргийлдэг


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2018-03-13

Нарны гэрэл, өндөг, загас зэрэгт агуулагддаг Д аминдэм нь ясны бат бөх чанар болон булчинд сайнаар нөлөөлдөг билээ.

Харин Япон улсын эрдэмтэд Д аминдэмийн бас нэгэн тустай талыг илрүүлсэн байна. Тэд 16 жилийн турш дунд насны, 33 мянган иргэнийг судалгаандаа хамруулсан бол судалгааныхаа үр дүнг эдгээр 33 мянган иргэнээс хорт хавдар илэрсэн 3751 болон санамсаргүй байдлаар сонгосон 4044 иргэнээс авсан мэдээлэл дээрээ үндэслэн гаргажээ.

Сонгогдсон иргэдийн нас, хүйс, гэр бүлийн хавдрын түүх, цусан дахь Д аминдэмийн хэмжээ зэргийг нь судалж үзсэний эцэст их хэмжээний Д аминдэм авдаг хүмүүсийн хорт хавдраар тусах магадлал нь 20 хувиар бага гэдгийг тогтоосон байна.

Мөн элэгний хорт хавдар тусах магадлал 50 хувиар бага байсан аж.

#Health #Vitamin D