ЭЕШ: Энэ жилийн шалгалтын чухал мэдээллүүд...


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-03-09

2018 онд ЕБС төгсөгчдийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтын эхлэхэд гурван сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ жилийн ЭЕШ-тай холбоотой чухал мэдээллүүдийг хүргэж байна.

ЭЕШ-ын бүтэц, зохион байгуулалт

  Шалгалтын бэлтгэл ажил
  Онлайн бүртгэл
  Шалгалтын төв бэлтгэх
  Шалгалтын сэдэв, Даалгавар боловсруулах
  Сургалт зохион байгуулах, хүний нөөц бэлтгэх
  Шалгалт зохион байгуулах
  Шалгалтын материал засах, үнэлэх, үр дүнг мэдээлэх
  Дүн мэдээ нэгтгэх, тайлан боловсруулах

2018 оны ЭЕШ-ын онцлог

  Улсын бүртгэлийн ерөнхий газраас хувийн мэдээлэл авдаг болсон.
  "Candy" үйлчилгээг нэвтрүүлсэн.
  Бүртгэлийн явцад зургаа урьдчилж хардаг болсон.
  Хөдөө орон нутагт ашиглаж байсан "Paycode" төлбөрийн системийг ашиглахгүйгээр зохицуулалт хийгдсэн.

2018 оны ЭЕШ-ын журмын өөрчлөлт

  Бүртгэлийн хугацаа: 2018 оны 02-р сарын 05-нд эхэлж, 04-р сарын 16-нд өндөрлөнө.
  Өмнөх оны шалгуулагчдын бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан.

ЭЕШ-ийн мэдээллийг хаанаас авах вэ?

  "Элсэгчийн сонин"
  Сургалт, уулзалт
  Нээлттэй хаалганы өдөрлөг
  Лавлах утас
  Мэдээллийн хэрэгслүүд

Шалгалтанд бүртгүүлэхдээ бүрдүүлэхдээ материалууд:

  Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
  Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил зүүгээгүй болон малгайгүй байна/
  Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Мобиком компанийн "Candy" үйлчилгээгээр төлбөр хийх боломжтой.
  И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн email хаягаас бүртгүүлнэ
Таны хувийн мэдээлэл өөрчлөгдсөн бол:
Бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол www.eec.mn  цахим хуудасны "шалгуулагчийн булан"-аар орж "зөвшөөрөх" товч дарж баталгаажуулна.

Энэ онд төгссөн шалгуулагч сургууль, анги, бүлэг, регистрийн дугаар зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын менежертээ хандан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн систем /esis.edu.mn/-д өмнөх мэдээллийг засварлаж www.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товч дарж баталгаажуулна.

Суудлын хуваарь:

Шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2018 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтын цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хэвлэж авна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр ирэхдээ:

1. Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх/
2. Суудлын хуваарь
3. Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2018 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/
4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

Анхаарах зүйлс:

  Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
  Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
  Гэрээний хуудас нь шалгуулагчийн цээж зураг, хувийн мэдээлэл бүхий шалгалтад орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд баримтлах дэгтэй танилцан гарын үсэг зурж баталгаажуулна.
  Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.
  Шалгуулагч хянагч багшийн заавраар хос баганан кодыг тасархай шугамын дагуу хуваан шалгалтын материалын "баганан код наах хэсэг"-т наана.

Шалгалт үргэлжлэх хугацаа:

Монгол хэл-бичиг, ЭЕШ-ын Математик, Физик, Химийн хичээлийн шалгалтууд 100 минут буюу 1 цаг 40 минут, ЭЕШ-ын Монгол хэл, Англи хэл, Орос хэл, Биологи, Газарзүй, Монгол улсын түүх, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдийн шалгалт 80 минут буюу 1 цаг 20 минут үргэлжилнэ.

Шалгалтын дүн мэдээ:

  ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.
 ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарласан байна.
 2018 оны 07 дугаар сарын 05-наас өмнө шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг тарааж дуусгасан байна.
 Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn  вебсайт-аас үзэж болно.
 Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна.
 Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол соёл урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.
 Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага:

  Бүртгүүлэхдээ бусдын данс, гүйлгээний картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийсэн нь иргэний гомдлоор тогтоогдсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
  Шалгалтын хугацаа (цаг, минут)-аас хоцорсон болон мөн гадаадад суралцсан боловсролын бичиг баримтаа БСШУСЯ-аар баталгаажилт хийлгээгүй, өөрийн хувийн мэдээлэл, зургийг буруу оруулсан, баганан кодгүй бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцож шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
  Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, энэхүү журмын 3.9-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусалсан, бусдаас тусламж авсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.
  Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно.
  Иргэн, хуулийн этгээд нь шалгуулагчийг хууль бус үйлдэл гаргахад дэмжлэг үзүүлсэн, үгсэн хуйвалдсан, нуун дарагдуулсан болон  ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой худлаа мэдээлэл тарааж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлсөн нь баримтаар нотлогдвол уг асуудлыг холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
  ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

АМЖИЛТ ХҮСЬЕ!

#ЭЕШ #Important information #Teenagers