Грэммийн шагналд нэр дэвшсэн СЭТ ГЛИЕР болон түүний хамтлаг МОНГОЛД ТОГЛОНО


Сондор | YOLO.MN
2018-03-05

Грэммийн шагналд нэр дэвшсэн Сэт Глиер ба түүний амьд хөгжмийн гурвал хамтлаг Монгол улсад хүрэлцэн ирж тоглолтоо толилуулах гэж байна. АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол Соёлын товчооны Америк Хөгжим Гадаадад (American Music Abroad) хэмээх соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу тус хамтлаг ирэх сарын 6-наас 8-ны хооронд тоглоно.

Сэт Глиер нь 1988 онд Массачусетс мужид төрсөн, АНУ-ын өнөө үеийн өсөж яваа залуу хөгжмийн зохиолч, дуучин, продюсер болон хөгжимчин.  Сэт амьд хөгжмийн акустик дуугаралтаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд орчин үеийн поп хөгжмийн урсгалаарр сүүлийн жилүүдэд ажиллаж байна.

Тэрээр жилд 250 орчим бие даасан, хамтарсан тоглолт хийдэг ба бие даасан долоог цомог гаргажээ.  Түүний "The Next Right Thing" цомог 2012 оны Грэммийн шагналд нэр дэвшсэн юм.  Сэт Глиерын дуу хоолой, уран бүтээлийн өнгө аясыг салбарынх нь USA Today гэх мэт шүүмжлэгчид рок попын домог болсон Билли Жоэл, Брюс Спрингстэйн гэх мэт одуудтай зүйрлэдэг.  Тайзнаа тэрээр Пат Матера (Кэйти Перригийн хамтлагийн гитарчин), Кристал Брөүэрсокс (Америкийн Шүтээний IX улирлын  II байрын ялагч) гэх мэт уран бүтээлчидтэй хамтран дүэт тоглолт хийж, Жэймс Тэйлор (5 удаагийн Грэммийн шагналт, 100 сая ширхэг цомог дэлхий дахинаа борлуулан дээд амжилт тогтоосон, рок попын алдартнуудын нэг), Ани Дифранко, Эдвин Миккэйн, Райн Адамс гэх мэт олны танил болсон уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийжээ.

Сэт Глиерын хамтлагийн хоёр хөгжимчний хувьд: Жөүий Нэрнэй 62 настай, хараагүй, саксофонч; Райн Хоммел Сэт Глиерын багын найз, хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч.

"Америк хөгжмийг гадаад" хөтөлбөрийн тухайд:

АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол соёлын товчоо Америкийн дуу хоолойтой хамтран “Америк хөгжмийг гадаадад” (АХГ) хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн улс орны үзэгчдэд хүрч ажиллахыг зорьдог.

Энэ хөтөлбөр урлаг уран сайхан, дуу хөгжмөөр дамжуулан АНУ-ын эерэг имижийг дэлхийд сурталчлан таниулж, олон орны хүмүүст Америк уран бүтээлчидтэй шууд харилцах боломж олгодгоороо онцлог юм. АХГ хөтөлбөрийн үйл ажиллагаа нь Америк амьд хөгжмийн тоглолтыг тэр болгон үзэх боломжгүй хүүхэд залуучууд, эмзэг бүлгийн үзэгчдэд анхаарлаа хандуулдаг.

Хамтлаг, чуулгын уран бүтээлчид нийтэд зориулсан концерт, тухайн улс орны хөгжимчидтэй хамтарсан тоглолт, лекц, үзүүлэх тоглолт, сургалт болон төрөл бүрийн оюутан сурагч, үзэгч олныг оролцуулсан амьд хөгжмийн зохиомж тоглолтыг (jam session) зохион байгуулдаг. АХГ хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департамент санхүүжүүлж, Америк Дуу Хоолой ашгийн бус нийгэмлэг үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулдаг.

#Set Glier #Mongolia