Намайг өвтгөж, шархлуулж байгаа бүхнээс би зайгаа барьдаг
Селена Гомез
Өнгөрсөн оны тавдугаар сард загвар өмсөгч, реалити шоуны од 20 настай Кендалл Женнерийн зүрхэн үстэй зураг инстаграм ертөнцийг тухайн үедээ шуугиулж хамгийн олон лайктай нь болоод байсан. Одоо лайкын тоо нь 3.57 сая хүрчээ.
Тэгвэл тэр ард хоцорчээ. Дуучин Жастин Бибер өнгөрсөн 3-р сард өөрийн инстаграм хуудсанд оруулсан Селенатай авахуулсан зураг нь өдгөө хамгийн их лайктай нь болж рекорд эвджээ. Тэрээр энэхүү зургаа “Мэдрэмж” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн бөгөөд одоогоор лайкын тоо 3.6 сая, сэтгэгдлийн тоо 1 сая хол давжээ.
Түүний энэхүү зургийг харсан шүтэн бишрэгчид нь тэднийг эргэн нийлэх горьдлого тавьж байгаа ч Селена саянхы нэгэн радио ярилцлаганд орохдоо тэдний урмыг хугалах хариултыг өгчээ. Хөтлөгч тэдний харилцааны талаар асуухад “Би түүнийг дэмждэг, дэмжсээр ч байх болно. Түүнийг гунигтай байвал би гуниглаж, баяртай байвал би баярладаг.Тэрнээс илүү зүйлгүй. Намайг өвтгөж, шархлуулж байгаа бүхнээс би зайгаа барьдаг. Тэгээд л болоо” хэмээх товчхон хариултыг өгчээ.
Тэдний дурлал уран бүтээлийнх нь онгод болсон гэлтэй л хэн хэндээ зориулж дуу бүтээсээр, тэдгээр нь хит болсоор л байгаа билээ. Жишээ нь Селена “Heart wants what it wants” дуугаа Жастинд зориулсныг хэн ч сонссон, бас харсан ч ойлгохоор. Мөн Жастин “Sorry” дуугаа түүнд зориулсан нь дууны үгнээс илэрхий байдаг. Тэдний хайрын тухай фото нийтлэлийг үзэх бол ЭНД дарна уу.
Хэрэв Селена Гомез болон Жастин Бибер нарын доорх дуунаас гар утасныхаа дуудлаганд тохируулахыг хүсвэл:
товчин дээр дарж дууг сонсох боломжтой
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх