Амжилттай өдрийн эхлэл сайхан өглөө гэдэг шүү дээ. Өглөө бүрийг сайхнаар эхлүүлж хэвших нь бие мах бодь болон эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
1. ГАРААРАА ХУЙХАНДАА МАССАЖ ХИЙ
Өглөө сэрээд хурууныхаа өндгөөр үсээ самнаж байгаарай. Энэ нь мэдрэлийн цэгүүдийг цочироон тархины үйл ажиллагааг сайжруулж, тархийг сэргээх сайн талтай. Мөн толгой өвдөх, үс унах, мэдрэлийн ядаргаа гэх мэт зүйлсээс урьдчилан сэргийлнэ.
2. НҮДНИЙ ДАСГАЛ ХИЙЖ ХЭВШ
Анхаарлаа төвлөрүүлээд нүдээ дээш, доош, зүүн, баруун гэх мэт эргүүлж болно. Эсвэл нүдний дасгал хийж хэвшээрэй. Энэ нь ядаргаанаас хамгаалах, чилээ гаргах, амраах, ямар нэг нүдний өвчин болон нүдний эмгэгүүдээс сэргийлнэ.
3. ХЭЛНИЙ ДАСГАЛЫГ БАЙНГА ХИЙВЭЛ ХООЛОЙН ӨВЧЛӨЛД ӨРТӨХГҮЙ
Хэлээ урагшаагаа сунгаж гаргах дасгал болон дээш, доош хөдөлгөх, тагнаандаа хүргэх мэтээр дасгал хийж хэвших хэрэгтэй. Энэ нь хоолойн өвчин, буйлны үрэвслээс урьдчилан сэргийлж, хоолны зуршилыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлдөг.
4. БҮЛЭЭН УС УУ
Өлөн элгэн дээрээ буюу юм идэхээс 15-20 минутын өмнө ус ууж байгаарай. Зэс нь шингэн зүйлээс мууг шүүн авдаг учир зэс аяганд ус хонуулан өглөөдөө уухад буруудахгүй шүү. Энэ нь ходоодны үйл ажиллагааг дэмжиж эрхтнүүдийн зочроог гаргадаг.
5. СОНИРХОЛТОЙ ДАСГАЛ САНАЛ БОЛГОЁ
Хоёр гарынхаа алгаар чихээ дарж, долоовор хугуугаа дунд хуруун дээрээ тавьж, чихний ар дагзанд 36 удаа няслах үйлдэл хийгээд чихээ тагласан гараа огцом авч, буцаан дарах хөдөлгөөнийг 16 удаа хийнэ. Ингэснээр тархи толгой сэргэж, тогтоох, санах ой ухаан, сонсгол сайжирна. Мөн чихний элдэв эмгэгээс сэргийлэх сайн талтай.
6. ӨГЛӨӨ БҮР ЭВШЭЭ
Өглөө бүр хамраараа амьсгаа авч хэвлийгээ дүүргээд толгойгоо өргөн амаа ангайн эвшээж амьсгалаа гаргах уг дасгалыг 12 удаа хийж занших нь уушгины үйл ажиллагааг таны сайжруулна. Зүрх уушгины цусан хангамжийг нэмэгдүүлж, цээж давчдах, багтрах, бөгшүүлж ханиалгахаас сэргийлэхэд тустай.
7. СЭТГЭЛ СЭРГЭЭХ ДУРТАЙ ДУУГАА СОНС
Өглөөг эрч хүчтэй эхүүлэх нэгэн арга бол дуу хөгжим юм. Та өглөө шүдээ угаах, хувцсаа өмсөх, цайгаа уухдаа өөрийн дуртай (болж өгвөл уянгын) дуугаа сонсоод хийвэл сэтгэл тань өөдрөг болох болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх