ФОТО: Нүд хальтрам байсан гудамжны нохойг “үрчлэн” авч ийнхүү өөрчилжээ


О.Хандмаа | YOLO.MN
2018-02-26

Энэхүү гудамжны нохойн нэрийг Фродо гэдэг. Магадгүй долгионтой буржгар үс нь "Бөгжний эзэн" киноны Фродо Бэгинстэй адилхан харагдсан болохоор тэгж нэрлээ байх.

Хоол хайн гудамжаар тэнүүчилж явсан хамуу өвчтэй, нэг нүд нь сохорсон нохойг  хэн нэгэн харж улмаар амьтан хамгаалах нийгэмлэгийн ахмад ажилтан эмч Клаудижа Сигурнжакд аваачиж өгчээ. Фродог хамгийн анх олсон хүн "Тэр яг л харь гаригийн амьтан, чөтгөр гэлтэй аймшигтай харагдаж байсан. Харин нохой гэдгийг нь мэдээд маш их гайхаж шууд л эмчлүүлэхийг зорьсон. Яс нь гартлаа тураалд орж эцэнхий болсон байсан тул эмчилгээ авч тэнхрэх эсэхийг нь үнэхээр мэдэхгүй байлаа. Бид түүнийг эмчлэхийн тулд бүхий л боломжит арга хэмжээг авсан. Харамсалтай нь түүний өрөөсөн нүдийг эмчлэхэд дэндүү оройтчихсон байсан" хэмээжээ. 

Фродо тордлого маш хурдан авч тэнхэрч эхэлсэн ба түүнийг ийм өхөөрдөм хөөрхөн нохой болно гэж төсөөлж ч байгаагүй тухайгаа нохойг эмчилсэн эмч Сигурнжак сүүлд нь дурссан байна.

Өөрчлөлтийг өөр дээрээ тусгаж, өвчнөө ялж чадсан Фродо нохой одоо үрчлэгдэж өөрийн гэсэн гэр бүлтэй болжээ.

Гудамжны тэнүүлч нохойг сайн санаат хүмүүс хэрхэн эмчлиж, өөрчилснийг доорх фото мэдээллээс хүлээн авч үзнэ үү.

 














#Dog #Change #Frodo