Сайн найздаа өгөхөд тохиромжтой БЭЛЭГНИЙ санаанууд


Э.Цовоо | YOLO.MN
2018-02-23

Сайн найзын чинь төрсөн өдөр, аль эсвэл та хоёрын хувьд чухал тэмдэглэлт өдөр ойртоод л байдаг. Харин чи бэлгээ сонгож амжаагүй яваа юм биш биз? Тиймээс чамд зориулан сайн найздаа өгөхөд тохиромжтой бэлэгний зөвлөмжүүдийг хүргэж байна.

1. Түүний дуртай зүйлийг сонго

Сайн найзынхаа хамгийн дуртай, өөрт нь хэрэгтэй зүйлийг сонгоорой. Хэрвээ тэр ямар нэгэн дуучинд дуртай бол тэр дуучинтай нь холбоотой зүйлийг худалдаж авч өгөх ч юм уу түүнийг баярлуулах зүйлийг сонгоорой.


2. Сэтгэл шингэсэн бэлэг

Түүнд заавал үнэтэй бэлэг өгөхийг хичээх хэрэггүй. Хамгийн сайхан бэлэг бол сэтгэл шингэсэн бэлэг байдаг шүү дээ. Түүнд өөрийн гараар хийсэн бэлгээ бэлэглээрэй. Жишээлбэл: Ороолт нэхэж өгөх гэх мэт олон арга байгаа шүү.


3. Ном

Хэрвээ найз чинь ном унших дуртай бол энэ хамгийн шилдэг бэлэг байх болно. Хамгийн гол нь түүний уншиж байгаагүй, сонирхолтой гоё номыг бэлэглээрэй.


4. Хос зүйл

Найзтайгаа ямар нэгэн хос зүйл аван ижилсэж болно шүү дээ. Энэ бэлэг найзад чинь таалагдана гэдэгт итгэлтэй байна. Жишээлбэл: Хос түлхүүрийн оосор, Хос утасны гэр, Хос зүүлт, Хос бугуйвч гээд маш олон сонголттой байдаг.


5. Захиа

Хэн нэгнээс захиа авах их гоё байдаг шүү дээ. Хамгийн сэтгэлд хүрэх бэлэг магадгүй захиа байх. Тийм учир найздаа зориулан уртаас урт захиа бичиж өгөөрэй.

#Gift #Idea #Friend