Турахыг хүссэн хүмүүс сахар агуулсан хүнсний зүйлээс татгалздаг. Тэгвэл амттанаас татгалзахгүйгээр өөрийн галбираа хадгалах боломжтой зөвлөгөөг хүргэж байна.
1. Зөгийн бал
Зөгийн бал — Хамгийн амттай ашигтай амттаны нэг мөн.Зөгийн бал нь дархлааг дэмжиж бие организмыг хамгаалах үүрэгтэй төдийгүй хоолны шингэцийг сайжруулж, мэдрэлийг системийг тайвшруулдаг.
Түүнчлэн хөөрлийг намжааж амьсгалыг зөөлрүүлж амьсгалын замын өвчлөлөөс хамгаалж эд эрхтэнг микробыг эсэргүүцэх чадвартай болгоно . Гэвч зөгийн бал нь их хэмжээний нүүрс ус агуулдаг өндөр илчлэгтэй тул хэмжээ тунг тааруулж хэрэглэхгүй бол харшил үүсгэх магадлал ихтэй байдаг юм. Анхааруулахад зөгийн бал нь сахрын өвчтэй хүмүүст амттаныг орлохгүй шүү.
2. Хатаасан жимс
Хар чавга , үзэм, хатаасан алим, хасарваань жимснүүд нь ислэг, витамин, бичил элементээр баялаг тул зүрх судасны системийг бэхжүүлж судасны бөглөрөл өвчнөөс хамгаалж, ходоодны үйл ажиллагаанд тусалдаг, организмыг цэвэрлэх үйлчилгээтэй. Үүнээс гадна мэдрэлийн системийг бэхжүүлж элэг бөөрний үйл ажиллагааг дэмждэг,гемоглобиныг өсгөж нүдний харааг сайжруулдаг. Гэхдээ хатаасан жимснүүдийг өдөрт 30-40граммаас хэтрэхгүйгээр хэрэглэх нь зүйтэй.
3. Чихэрлэсэн жимс
Жимс жимсгэнийг чихэрлэсэн, холимог шүүс байдлаар гарган авсныг хэлнэ. Эдгээр нь ердийн жимс, жимсний шүүснээс арай илүү илчлэгтэй боловч ашигтай амин дэм ихээр агуулж байдаг. Чихэрлэсэн жимс нь витамин, эрдэс бодис, эслэгээр баялаг тул чихрийг орлох гайхамшигтай хүнс юм.
4. Зефир
Зефир — энэ нь сахар өндөгний уураг бүхий амтлагчтай алим болон бусад жимсний нухаш. Ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг, биеэс хорт бодисийг зайлуулдаг, тэр дундаас хүнд металийг гаргадаг, холестеринийг бууруулж дархлааг дэмждэг. Будаггүй шоколадгүй жинхэнэ цагаан зефир хамгийн сайн нь байдаг.
5. Мармелад
Жимс жимсгэний нухаш желатинаар хийсэн жинхэнэ мармелад сонгоорой. Энэ нь витаминаар баялаг боловч дэлгүүрээс сайныг нь олж авбал илүү сайн.
6. Чанамал
Чанамал нь витамин, эрдэс бодис эслэгээр баялаг байдаг. Гэхдээ алим жимсээр бэлтгэсэн байгалийн гаралтай чанамал ашиг тустай.
7. Пастила - Чихэр
Алимны нухшаар бэлтгэсэн зефир мармеладын төрлийн чихэр. Хэрвээ дээр нь алимны уураг нэмбэл зефиртэй адил болно.Энэ нь дээрх амттануудын адил витаминаар баялаг.
Дээр дурьдсан амттангууд нь бялуу шоколад нарийн боов зэргийг бодвол илчлэг багатай бөгөөд хүний биед ашигтай амин дэмүүдийг агуулж байдаг. Гэхдээ их хэмжээгээр хэрэглэвэл таны биеийн галбирт мөн адил нөлөөлөх болно гэдгийг мартаж болохгүй юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх