ПЁНЧАН2018: Орос охид дэлхий дахиныг гайхшрууллаа


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-02-22

“Пёнчан - 2018” өвлийн олимпийн наадам 02-р сарын 08-ны өдрөөс эхлэн 13 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өвлийн олимпийн хамгийн олон үзэгч сонгон үздэг, хөдөлгөөний уян налархай байдлыг илэрхийлдэг спорт болох уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэр өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.

Өрсөлдөөнд орос охид эхний хоёр байрт ердөө 1.31 онооны зөрөөтэй дэлхийн рекордын эхний хоёр байрт бичигдсэн байна.

Шилдэг зургаан тамирчдын хамгийн эхэнд Олимпийн ОХУ-ын багийн тамирчин, уран гулгагч, 18 настай Евгения Медведева гарч ирэн үзүүлбэрээ үзүүлж 81.61 оноог авсан юм.

Олимпийн ОХУ-ын багийн тамирчин, уран гулгагч, 15 настай Алина Загитова эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрт хамгийн дээд оноо болох 82.92 оноо авч дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

Этери Тутберидзегийн удирдлаган дор хамтран бэлтгэл хийдэг нэг багийн тамирчид хоорондоо өрсөлдөж, дэлхийд энэ төрөлд тэднээс илүү гарах уран гулгагч одоохондоо байхгүй байгаа гэдгийг харуулж чадлаа.

Эмэгтэйчүүдийн ганчаарчилсан богино үзүүлбэрийн дэлхийн дээд амжилтууд:

1. Алина Загитова (ОХУ) – 82,92
2. Евгения Медведева (ОХУ) – 81,61
3. Кейтлин Осмонд (Канад) – 78,87
4. Сатоко Мияхара (Япон) – 75,94
5. Каори Сакамото (Япон) – 73,18
6. Каролина Костнер (Итали) – 73,15

Ирэх баасан гараг буюу 02-р сарын 23-ны 09:00 цагт дэлхийн чансааны нэг, хоёрт ердөө 1.31 онооны зөрүүтэй байгаа тус төрлийн чөлөөт үзүүлбэрийн өрсөлдөөн буюу тэдний халз тулаан өрнөх юм.

Олимпийн ОХУ-ын багийн тус олимпийн анхны алтан медалийн эзэн тус төрлөөс шалгарах магадлал нэмэгдлээ.

Эх сурвалж: PyeongChang 2018, Reuters

#Russian #Girls #PyeongChang