ФОТО: Хар арьст Ханна Монтана гэж хэн бэ?


О.Хандмаа | YOLO.MN
2018-02-19

Загварын ертөнц гэдэг тэр чигээрээ шинэ содонгийн илэрхийлэл юм. Харин загвар өмсөгчдийн хувьд шинэ содон гэхээсээ илүү тогтсон биеийн жин, өндөр, нүүрний зөв төрх гэх мэт шалгууруудыг давсан "ижилхэн" хүмүүсийн л орон зай байсан цаг саяхан.

Тэгвэл загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх болон орж ирсэн Африк америк гаралтай хар арьст модель бүсгүйн жинхэнэ нэрийг Лолита гэдэг ба өөрийгөө Хар арьст Ханна Монтана хэмээн нэрийддэг аж. Харин шүтэн бишрэгчид нь түүнийг Black Barbie буюу хар арьст хүүхэлдэй хэмээн хочилдог. 

Ханна Монтана хочтой хар арьст үзэсгэлэнт бүсгүй өөрийн гоо үзэсгэлэнгээрээ олонд танигдаж хүмүүсийн хайрцагласан мэт хэвшмэл гоо үзэсгэлэнгийн талаарх ойлголтыг эвдэж чадсан юм.

Тэрээр өөрийн инстаграм хуудсаараа  дамжуулан  өөр шигээ охидод хандан "Та нарыг хэн юу гэх нь хамаагүй. Битгий тоо. Тэгж л байг. Хичээл сурлагадаа л сайн анхаарлаа хандуул.  Өөрийгөө хайрла. Үзэсгэлэнтэй бас ухаантай бай" хэмээн бичсэн нь олон хүний сэтгэлд хүрч чаджээ.

Түүний инстаграм: typicalblackmum 


















#Girl #Model #BlackBarbie