Турк Улсад тэтгэлгээр МАГИСТР, ДОKТОРТ суралцуулах бүртгэл ирэх сард дуусна

БНТУ-ын Засгийн газрын 2018-2019 оны хичээлийн жилийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 5-наас ирэх сарын 5-ны өдрүүдэд явагдана.
Бүртгэлтэй холбогдуулан тус улсын ЭСЯ-наас түгээмэл тавьдаг асуултуудад хариулах зорилгоор олон нийтэд дараах анхааруулгыг хүргэжээ.
- Турк Улсын холбогдох нэр бүхий албан байгууллагаас гадна тус тэтгэлгийн бүртгэлтэй холбоотой ямар нэг эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллага болон хувь хүн огт байхгүй болно.
- Бүргүүлэхийг хүссэн иргэд зөвхөн "www.turkiyeburslari.gov.tr" цахим хаягт хандаж, бүртгэлээ хийх боломжтой. Бүртгэлийн системийн зааврыг анхааралтай уншихыг зөвлөж байна.
- Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үнэ төлбөргүй.
- "Турк Улсын тэтгэлэгт тэнцүүлнэ" гэсэн амлалт өгч, төлбөр шаардсан аливаа хувь хүн, байгууллагын хуурамч амлалтад итгэхгүй байхыг анхааруулж байна.
