Монголын тамирчид Мөсөнд авиралтын Азийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртлээ


А.Ихсанаа | YOLO.MN
2018-02-12

БНСУ-ын Чонсон хотод Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын тамирчид багийн дүнгээр дөрөвдүгээр байранд жагсжээ.

Монголоос нийт долоон тамирчин энэхүү тэмцээнд өрсөлдөж анх удаа Олон улсын чанартай тэмцээнээс медаль хүртсэн аж.

Эрэгтэй хурдны төрөлд:

Сутайн бор клубын тамирчин Н.Хэрлэн - 2-р байр,
Хязгааргүйд мац клубын тамирчин Д.Энхбаатар - 3-р байр
Улаанбаатар аялагч клубын тамирчин Д.Отгонхүү - 5-р байр
Сутайн бор клубын тамирчин О.Сайханжаргал - 7-р байрт тус тус шалгарчээ.

#Mongolian #Sporter #Winner