Facebook компани 2016 оны эхний улирлын тайлангаа гаргажээ. Компани энэ хугацаанд 5,38 тэрбум ам. долларын орлоготой ажилласан нь шинжээчдийн таамаглаж байснаас ч давжээ.
2015 оны эхний улиралд компани 3,5 тэрбум ам. долларын орлоготой ажиллаж байсан бол нэг жилийн хугацаанд 40 орчим хувиар орлогоо өсгөжээ. Учир нь энэ хугацаанд Facebook компани 1,65 тэрбум сарын идэвхтэй хэрэглэгчтэй болж, Шууд бичлэг дамжуулах, Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх шинэ боломжийг хэрэглэгчдэд олгосон төдийгүй Oculus Rift төхөөрөмжөө худалдаанд гаргасан юм.
Түүнчлэн Messenger, WhatsApp, Instagram-ын идэвхтэй хэрэглэгчийн тоо ч тун өндөр үзүүлэлттэй гарчээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх