2018 онд ЕБС төгсөгчдийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл эхлээд цөөнгүй хоножээ. Энэ жилийн ЭЕШ-тай холбоотой чухал мэдээллүүдийг хүргэж байна.
1. ХЭН ӨГӨХ БОЛОМЖТОЙ ВЭ?
ЭЕШ-ыг 2018 онд Бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх суралцагчид, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.
2. ЗААВАЛ ХЭЛБИЧГИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЮУ?
Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтанд хамрагдсан байна.
3. ШАЛГАЛТЫН ОНЛАЙН БҮРТГЭЛ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?
Бүртгэл 2018 оны 02-р сарын 05-ны 09:00 цагаас эхэлж, 2018 оны 04-р сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдана.
4. ЯМАР ХИЧЭЭЛҮҮДЭЭР ЭЕШ ӨГӨХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Шалгуулагч нь ЭЕШ-д Монгол хэл, Англи хэл, Орос хэл, Математик, Физик, Хими, Биологи, Газар зүй, Монгол улсын түүх, Нийгмийн тухай мэдлэг хичээлээс сонгон шалгуулна.
5. БҮРТГҮҮЛЭХДЭЭ ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
Шалгуулагч цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, өнгөт цээж зураг /файлаар/, банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл, бүрэн дунд боловсролын үнэмлэх, өөрийн и-мейл зэрэг зүйлсийг бүрдүүлнэ.
6. ШАЛГАЛТЫН ХУРААМЖ ХЭДЭН ТӨГРӨГ БАЙДАГ ВЭ?
ЭЕШ-ын нэг хичээлийн шалгалтын хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна.
7. ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ХЭРХЭН ТӨЛӨХ ВЭ?
Хаан банк
Та Хаан банкны интернэт банкны үйлчилгээг ашиглан төлбөр хийх бол интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Интернэт пин кодыг Хаан банкны АТМ болон тухайн карт эзэмшигч өөрийн биеэр банкны теллерээс авахыг анхаарна уу.
Худалдаа хөгжлийн банк
Дээрх банкны карттай бол тус банкны лавлах 19001973 утаснаас, АТМ буюу бэлэн мөнгөний машинаас болон аль ч салбар дээрх теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Харин ХХБ-ны системээр явдаг (Улаанбаатар хотын банк, Капитал, Капитрон) банкны карттай бол интернэт PIN кодыг авах шаардлагагүй, шууд гүйлгээ хийгдэнэ. Интернэт PIN кодоо аваагүй тохиолдолд кодыг асуухгүй бөгөөд гүйлгээ хийгдэхгүй. Иймд кодоо авч интернэтээр гүйлгээ хийх эрхээ идэвхжүүлснээр тус кодыг оруулах хэсэг гарч ирэх ба кодыг оруулснаар төлбөр төлөгдөхийг анхаарна уу.
Голомт банк
Хэрэв та Голомт банкны карттай бол тус банкны теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Интернэт PIN кодоо аваагүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй бөгөөд кодоо авч интернэтээр гүйлгээ хийх эрхээ идэвхжүүлснээр төлбөр төлөгдөхийг анхаарна уу. Мөн Голомт банкны картанд төлбөр хийсний дараа 2000 төгрөгөөс багагүй хэмжээний мөнгө үлдэх ёстой байдаг ба үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй бөгөөд дансандаа мөнгө байршуулснаас хойш 2 цагийн дараа гүйлгээ идэвхждэгийг анхаараарай.
Төрийн банк
Төрийн банкны карттай бол тус банкны лавлах 18001881 утаснаас, АТМ буюу бэлэн мөнгөний машинаас болон аль ч салбар дээрх теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Интернэт PIN кодоо аваагүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй бөгөөд кодоо авч интернэтээр гүйлгээ хийх эрхээ идэвхижүүлснээр төлбөр төлөгдөхийг анхаарна уу.
Хас банк
Хас банкны карттай бол тус банкны лавлах 18001888 утаснаас, аль ч салбар дээрх теллерээс интернэтээр гүйлгээ хийх эрх буюу интернэт PIN кодыг заавал авсан байх шаардлагатай. Интернэт PIN кодоо аваагүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй бөгөөд кодоо авч интернэтээр гүйлгээ хийх эрхээ идэвхжүүлснээр төлбөр төлөгдөхийг анхаарна уу.
Candy
Та мобиком компанийн “Candy” цахим мөнгөөр төлбөрөө төлөх боломжтой. Candy үйлчилгээнд холбогдсон утасны дугаараа оруулж, мессэжээр ирэх TAN кодыг бичиж илгээснээр таны төлбөр төлөгдөх болно. Хэрэв сandy үйлчилгээгээр төлбөрөө бүрэн төлөөгүй бол үлдсэн шалгалтын хураамжийг бусад банкны үйлчилгээг ашиглан төлбөрөө хийнэ үү
8. ЦААШИД ЭЕШ-ТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС АВАХ ВЭ?
Шалгуулагч нь ЭЕШ-тай холбоотой мэдээллийг eec.mn сайт, Боловсролын Үнэлгээний Төв фэйсбүүк хуудас, БҮТ-ийн лавлах 75779498 болон Өсвөр үе, залуусын YOLO.mn сайтаас тогтмол хүлээн аваарай.
Амжилтад хүрсэн хүн бүрт сайн төлөвлөгөө, хүч хөдөлмөр байдаг бол амжилтгүй хүн бүрт хэлэх нэгэн шалтаг заавал байдаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх