ЗАХИДАЛ: Автобусанд дандаа таардаг тэр хөвгүүнтэй хэрхэн танилцах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2018-02-09

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Гол нь энэ жилийн сүүлээр манай сургууль шинээр баригдаж дуусаад нүүх учраас дахиж таарахгүй гэсэн үг түүнтэй хэрхэн танилцах вэ

Өглөө болгон автобусанд таардаг их хөөрхөн бусад банди нар шиг элдэв янзын хувцас өмсдөггүй формоо цэвэрхэн өмсөөд явж байдаг.

Би тэр бандитай автобусанд хоёр дахь жилдээ таарч байна. Өглөө болгон автобусанд таардаг их хөөрхөн бусад банди нар шиг элдэв янзын хувцас өмсдөггүй формоо цэвэрхэн өмсөөд явж байдаг. Гол нь энэ жилийн сүүлээр манай сургууль шинээр баригдаж дуусаад нүүх учраас дахиж таарахгүй гэсэн үг түүнтэй хэрхэн танилцах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Сургууль чинь шинээр баригдаад нүүсний дараа чи түүнтэй дахин таарахгүй гэж хэлсэн шүү дээ

Тэр хөвгүүн чамд үнэхээр таалагдаж, түүнтэй танилцахыг хүсэж байвал ямар нэгэн оролдого хийлгүйгээр харилцах боломжгүй.

Сайн байна уу. Чамд энэ өдрийн мэнд хүргье. Бидэнд захиа илгээсэнд баярлалаа. Бусад хүмүүсийн талаар таньж мэдэхийн тулд танилцах нь харилцааны эхлэл болдог. Тэр хөвгүүн чамд үнэхээр таалагдаж, түүнтэй танилцахыг хүсэж байвал ямар нэгэн оролдого хийлгүйгээр харилцах боломжгүй.

Тиймээс түүнтэй дахин таарахдаа түрүүлж алхам хийгээд үзээрэй. 2 жилийн турш өглөө бүр таарсан гэхээр та хоёр аль хэдийн танилууд мэт сэтгэгдэлтэй болсон байх. Тиймээс сайн уу гээд мэндлэхэд нэг их гайхахгүй болов уу. Сургууль чинь шинээр баригдаад нүүсний дараа чи түүнтэй дахин таарахгүй гэж хэлсэн шүү дээ. Иймд сэтгэлдээ харамсахгүйн тулд оролдлого хийгээд үзэхэд болохгүй зүйл байхгүй шүү дээ.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Г. Ундрал

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Advice #Girl #Bus