Дарханы цэргийн ангид тохиолдсон явдлаас сэдэвлэсэн "Маш нууц" уран сайхны кино гурван жилийн өмнө дэлгэцнээ гарч, хэсэгтээ үзэгчээр тасраагүй билээ.
Тэгвэл "Фантастик" продакшны залуус энэ удаад Байтаг богдын тулалдааны "Маш нууц" түүхээс сэдэвлэсэн "Маш Нууц 2: Байтаг Богд" уран сайхны киногоо хүргэхэд бэлэн болжээ.
Тэд өчигдөр киноныхоо албан ёсны трэйлерээ цацлаа. "Фантастик" продакшн, "JIIJ" продакшн, "Red Point" студийн хамтын бүтээл энэхүү кино 2018 оны гуравдугаар сарын 1-нээс бүх кино театруудаар гарах гэж байна.
Ерөнхий найруулагчаар О.Бат-Өлзий болон түүний хүү Б.Тамир нар ажиллажээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх