Өнөө цагт үнэртэн гэдэг хүн бүрийн хувьд салшгүй нэгэн хэрэглээ болжээ. Охид бүсгүйчүүд ч төдийгүй эрчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон үнэртэй усны талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
DROM FRAGRANCES (Герман) энэ бол үнэртэй усны гол түүхий эд болох эфирын тосны 90%-ийг дангаараа хангадаг 100 жилийн түүхтэй германы маш том компани юм. Энэ компаниас дэлхийн ардартай брендүүд өөрсдийн түүхийн эдээ авдаг. Жишээ нь, GUCCI, D&G, HUGO BOSS, CHRISTIAN DIOR гэх мэт.
Үнэртэй ус нь дотроо охь найрлагын агууламж, хурц зөөлөн үнэр, анхилуун үнэрээ барих хугацаа зэргээсээ хамааран Перфум (Parfum), Сүрчиг ус (Eau de Parfum), Ариун цэврийн ус (Eau de Toilette) гэх мэт төрлүүдтэй байдаг.
1. Перфум (Parfum) – (16%-аас дээш буюу 20%, 30%) үнэрээ бүтэн өдрийн турш барьдаг.
2. Сүрчиг ус (Eau de Parfum) – ( 12%-16% ), үнэрээ 5-8 цаг барьдаг.
3. Ариун цэврийн ус ( Eau de Toillette) – ( 5%-12% ), үнэрээ 2-5 цаг барьдаг.
Сүрчиг, үнэртэй ус хоёрын ялгаа:
Үнэртэй усны ганц дусал хэдхэн цагийн дараа ууршдаг бол сүрчиг 20 цаг ууршихгүй. Сүрчиг нь нэг хүнээс нөгөө хүнд дамжин янз бүрээр ханхалдаг. Харин үнэртэй ус хүн бүр дээр өөр өөр үнэртэнэ. Задлаагүй сүрчиг 2 жил, задалсан сүрчиг 6 сар орчим үнэрээ хадгалдаг. Сүрчиг, үнэртэй ус зэргийг харанхуй сэрүүн орчинд хадгалдаг бөгөөд шүүгээнд хийхээ мартаж болохгүй шүү.
Зарим алдартнууд өөрийн нэрийн үнэртэй уснуудыг худалдаанд гаргадаг. Тэднээс заримыг нь дурдвал;
Оддын нэрийн үнэртэй уснууд:
1. Leona Lewis: “LEONA LEWIS” үнэртэй ус
2. Shakira: “S” үнэртэй ус
3. Nicki Minaj: “PINK FRIDAY” үнэртэй ус
4. Beyonce: “HEAT” үнэртэй ус
5. Jennifer Anniston: “LOLAVIE” үнэртэй ус
ҮНЭРТЭЙ УС СОНГОХДОО ДАРААХ ЗӨВЛӨГӨӨГ АНХААРААРАЙ
Үнэртэй ус худалдаж авахдаа хугацааг нь сайтар нягталж харах хэрэгтэй. Учир нь жинхэнэ үнэртэй усны хайрцган дээр үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг заавал бичсэн байдаг.
Үнэтэй үнэртэй ус бүр хуурамч байдаггүй гэж бодож болохгүй. Учир нь алдартай хэрэглэгчдэд таашаагдсан бүх төрлийн үнэртэй ус хуурамчаар хийгдсэн байдаг. Тиймээс ямар ч брэндийн үнэртэй ус хуурамч байж болно гэдгийг санах хэрэгтэй.
Хайрцаг, шилэн дээрх үг, үсгийг зөв бичсэн эсэхийг шалга. Хуурамч барааны хайрцган дээр нэр, найрлага, үйлдвэрлэсэн газар, ашиглах заавар зэргийг алдаатай бичсэн байдаг.
Үнэртний орц, найрлагыг сайтар уншиж байж сонголтоо хийгээрэй. Хэрэв өөрт тань харшилдаг ургамал, найрлагатай байвал тохиромжгүй байх нь мэдээж.
Хэн нэгний үгэнд эсвэл зар сурталчилгаанд автан сонголт хийлгүй зөвхөн өөрт тохирно гэж бодсоноо л авах нь зүйтэй шүү.
ҮНЭРТЭЙ УСНЫ ТАЛААРХ МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ ЗҮЙЛС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх