SpaceX өнөөдөр шөнө ТҮҮХ БҮТЭЭНЭ


А.Ихсанаа | YOLO.MN
2018-02-06

Өнөөдөр шөнө SpaceX компани Falcon Heavy пуужингаа анх удаа хөөргөх гэж байна. Зөвхөн SpaceX компани гэлтгүй, сансар судлалын хувьд ч түүхэн үйл явдал болох энэ нислэгийн үеэр Элон Маск хувийн Tesla Roadster загвараа ачаа болгон нисгэхээр төлөвлөсөн юм.

Аливаа пуужин хөөргөх гэж компани, албан байгууллага бүгд юу хөөргөх гэж буйгаа АНУ-ын Холбооны агаарын удирдах газарт мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой. Харин SpaceX өнгөрсөн Баасан гарагт энэ зөвшөөрлөө авсан учраас түүхэн нислэгтээ, автомашин ачих гэж байна.

Үүгээр зогсохгүй хөөргөсөн машинаа Ангарагийн тойрог зам руу хүргэх хүсэлтэй. Грийнвичийн цагаар 18:30-21:30 цаг буюу Улаанбаатарын цагаар хоёрдугаар сарын 7-ны 02:30-04:30 цагийн хооронд Флорида дахь Кеннедигийн сансрын төвөөс пуужинг хөөргөх юм.

Анх 2013 онд туршилтын нислэг хийхээр төлөвлөж байсан боловч хойшлогдсоор өдийг хүрсэн бөгөөд Элон Маск энэ удаагийн туршилт амжилттай болох магадлал 50:50 гэжээ. Өмнө нь сансарт бяслаг нисгэж байсан түүхтэй Элон Маск энэ удаад хувийнхаа Тесла Roadster-ыг хөөргөх төдийгүй жолооны ард SpaceX-ийн өмсгөл бүхий "Starman" хэмээх хиймэл хүнийг суулгах аж.

Тэрээр өнгөрсөн арван хоёрдугаар сард Инстаграмдаа "Шинэ загварын пуужингийн туршилтын нислэгт хүмүүс ихэвчлэн бетон блок хөөргөдөг. Хэтэрхий уйтгартай болохоор нь би ямар нэгэн давтагдашгүй, өвөрмөц зүйл хийхийг хүссэн юм" гэжээ.

Өнөөдөр Falcon Heavy пуужинг хөөргөх Кеннедигийн сансрын төвийн 39A хөөргөх тавцангаас 1960-70-аад оны үед Аполло хөлгийн багийнхныг сар руу нисгэж байсан Saturn V пуужин хөөрч байсан түүхтэй. Энэ уламжлалыг хадгалах үүднээс Маск шинэ загварын пуужингаа эндээс хөөргөж байгаа төдийгүй, сарны тойрог зам руу хоёр аялагч нисгэхээр төлөвлөж байгаа юм.

Эдгээрээс гадна Элон Маск өнөөдөр хөөргөх ачаагаа Гоманы тойрогт оруулахаар төлөвлөж байгаа нь том амбиц болжээ. Учир нь өмнө нь хэн ч хувийн ачаагаа газарзүйн тогтмол орбитоос цааш хөөргөж байгаагүй юм.

Хэрвээ пуужин хөөрөх явцдаа дэлбэрч, ямар нэгэн асуудалгүй үүсэхгүйгээр бүх зүйл хэвийн үргэлжилбэл Элон Маск цаашид сансрын аялагч нар, Америкийн цэргийнхэн гээд сансарт нисэх шаардлагатай, хүсэлтэй бүхнийг тээвэрлэх боломж бүрдэнэ.

Falcon Heavy пуужингийн хувьд хэрвээ хангалттай хэмжээний түлш, зөв өнцгөөр хөөргөвөл машинаас хүнд ачааг Ангараг гэлтгүй, бүр цаашлаад Дэлхийн ван хүртэл тээвэрлэх чадалтай аж.

#SpaceX #FalconHeavy #Aronautics