Цагаан сараар 3 ХОНОГ амарна


Сондор | YOLO.MN
2018-02-05

Энэ жилийн Цагаан сараар гурав хоног амарна. XVII жарны шороон нохой жилийн шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-ны баасан гарагт тохиож байна.

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Энэ өдрүүд нь хоёрдугаар сарын 16, 17, 18-ны баасан, бямба, ням гарагт таарч байгаа байна.

Тиймээс энэ жилийн сар шинийн баяраар гурав хоног амрах юм.

#Lunar #NewYear #Holiday