Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг сургалтын тэтгэлгийн өргөдлийг ирэх сарын 1-нээс эхлэн хүлээн авна. 2018 онд Австралийн сургалтын тэтгэлгийг зөвхөн судалгааны болон танхимын магистрт олгоно. Докторын зэргийн сургалтад тэтгэлэг олгохгүй.
Өргөдөл хүлээн авах хугацаа дөрөвдүгээр сарын 30-нд дуусах бөгөөд цахимаар хүлээн авна.
Австралийн сургалтын тэтгэлэг нь тус улсын Засгийн газраас санхүүжүүлж, даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд суралцах, судалгаа хийх болон мэргэжил дээшлүүлэх боломж олгодог олон улсад нэр хүндтэй урт, богино хугацааны сургалтын тэтгэлэг.
Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн одоогийн үе шат 2013 онд эхэлсэн бөгөөд Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг байна.
Тэтгэлэг нь:
2018 оны өргөдлийн болзол шалгуурт зарим өөрчлөлт оржээ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдад тавих болзол шалгуурт өөрчлөлт орсон байна. 2018 онд орох өөрчлөлтийг доор хураангуйлав. Үүнд:
Англи хэлний шаардлагууд:
Хөгжлийн бэрхшээлээ мэдүүлж нотолсон өргөдөл гаргагчид Academic IELTS-ийн голч оноо 5.0-аас доошгүй, унших, бичих оноо 5.0-аас доошгүй дүнтэй гэрчилгээ ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчийн сонсох, ярих чадварын оноо 5.0-аас доош бол, болзол хангасанд тооцно. Интернэтэд суурилсан болон цаасан хэлбэрээр өгдөг Official TOEFL-ийн дүйцэх оноог хүлээн зөвшөөрнө.
Бусад өргөдөл гаргагчдад тавих ажлын туршлагын шалгуур 2017 оныхтой адил хэвээр үлдэнэ. Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргах талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2018 оны 2, 3-р саруудад Улаанбаатар хот, зарим аймаг орон нутагт сургалтын тэтгэлгийн талаар мэдээлж, танилцуулга хийх юм байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх