Архи, согтууруулах ундааг "АНЬЦГААЯ"


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-01-19

- "ХУУЛИА МӨРДЬЕ-21" аян хэрэгжиж эхлэлээ  -

Өсвөр үеийнхэн, залуусын дунд хэн нэгэндээ уруу татагдан архи, согтууруулах ундааг хэрэглэх эсвэл анх удаагаа туршиж үзэх, хэрэглэж үзсэнээсээ болж татагдах болон үүнээс гарч болох эрсдэл ихсэж байгаатай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Цагдаагийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран "Хуулиа мөрдье-21" аянг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Монгол Улс 2000 онд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундааны зүйл, худалдаалах болон үйлчлэхийг хориглосон байдаг.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаар нэг хүнд жилд 8-9 литр архи, согтууруулах ундаа ноогдож байвал тухайн улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүссэн хэмээн үздэг байна. Харин манай улсын хувьд 21-ээс дээш насны нэг хүнд жилд дунджаар  7.13 л этилийн (усгүй) спирт ноогддог гэх судалгаа гарчээ. Энэ нь 38 хувийн спиртын агууламжтай 18.76 литр архитай тэнцэж байгаа юм.

Мөн нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны иргэд буюу залуус эзэлдэг манай улсын хувьд  архи, согтууруулах ундаанаас шалтгаалсан нийгэмд учрах хор нөлөө нэмэгдэж байгаа нь нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Судалгаагаар Залуучуудын 1/3 нь архи, тамхи хэрэглэдэг болох нь тогтоогджээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран "ХУУЛИА МӨРДЬЕ-21" хэмээх нөлөөлийн үйл ажиллагааг 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс  хоёрдугаар сарын 15-ны хооронд НЭГ САРЫН ХУГАЦААТАЙ зохион байгуулж байна.

Иймд өсвөр үеийнхэн, залуус архи, согтууруулах ундааны зүйлсээс зайлсхийж "ХУУЛИА МӨРДЬЕ-21" аянг дэмжин, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж согтууруулах төрлийн зүйлсээс хол байхыг YOLO.mn уриалж байна. winkyes

 

#Vodka #IntoxicatingDrinks